Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш Ж.Лхагвадэмчиг гэр бүлийн хүн нь гадаадад суухаар болсон тул 2022.08.25-ны өдрөөс 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө хүсэх тухай
  2. Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор Г.Түмэннаст бүтээлийн чөлөө хүсэх тухай
  3. ХУС-аас тэтгэвэрт гарах багшийн тухай
  4. Түүхийн тэнхимийн багш нарын өргөдлийн хариуг өгөх тухай
  5. Хими, Биологийн тэнхимд лаборант авах тухай
  6. 2021-2022 оны хичээлийн жилд зөвлөх профессор, зөвлөх дэд профессор, контрактаар ажилласан багш нарын тайланд үнэлэлт өгч, ирэх хичээлийн жилд ажиллуулах эсэх, энэ хичээлийн жилд тэтгэвэрт гарч байгаа багш нарыг зөвлөх профессор, зөвлөх дэд профессор, контрактаар ажиллуулах эсэх

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш Ж.Лхагвадэмчигт өөрийнх нь хүсэлт болон МУИС-ийн ХДЖ-ын 4.3.4, 7.1.3, 7.3.1.4 дэх заалтыг үндэслэн 2022.08.29-ний өдрөөс 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүнд нь хариуцуулахаар шийдвэрлэв.
  2. Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор Г.Түмэннастад МУИС-ийн ХДЖ-ын 7.4.1, 7.4.3.1-д зааснаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 6 сарын хугацаатай бүтээлийн чөлөө олгохоор шийдвэрлэв.
  3. Өөрийн нь хүсэлтээр МХХШТ-ийн дэд профессор А.Пүрэвжанцаныг 2022-2023 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
  4. Хими болон Биологийн тэнхимийн саналыг үндэслэн 1,1 лаборантын орон тоо зарлуулахаар шийдвэрлэв.
  5. 2022-2023 оны хичээлийн жилд дараах нэр бүхий багш нартай гэрээ байгуулан ажиллуулахаар шийдвэрлэв. Үүнд: