Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

Их Британи, Америк судлал, Европ судлалын тэнхимд зочин багш ажиллуулах тухай

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Их Британи, Америк судлалын тэнхимийн саналыг үндэслэн Присила Лии Эн-г 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээнд заасан хугацаанд зочин багшаар ахлах багшийн албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэв.
  2. Европ судлалын тэнхимийн саналыг үндэслэн Зита Борбели-г 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс гэрээнд заасан хугацаанд зочин багшаар багшийн албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэв.