Химийн тэнхимийн ээлжит эрдэм шинжилгээний их семинар – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Эрдэмтэн, багш, судлаач, оюутан та бүхнийг 2022 оны 09-р сарын 29ий Пүрэв гарагийн 16:00 цагаас МУИС-ийн I байрны 120 тоотод зохион байгуулах МУИС-ШУС-БУС-ын Химийн тэнхимийн ээлжит эрдэм шинжилгээний их семинарт өргөнөөр оролцохыг урьж байна.

Их семинарт:

  1. Э.Мөрэн, МУБИС-ийн докторант ”Туршилтын болон тооцооллын аргаар хийн хроматографийн баганад үүсэх устөрөгчийн холбоог судлах”,
  2. С.Суръяа, МУБИС-ийн    докторант       “Алсын зайнаас тандан судлах өгөгдөл болон хяналтын багажит анализын өгөгдөл ашиглан Улаанбаатар хотын агаарын бохирдолтыг загварчлах” сэдвээр тус тус илтгэнэ.
Хуваалцах