МУИС-ийн ШУС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУТИС-ийн БХуС, “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” ТББ хамтран улсын хэмжээний ёс зүйн эрдэм шинжилгээний 9 дэх удаагийн хурлыг зохион байгуулах гэж байна.
Өнөөдрийн технологижсон ертөнцөд ёс суртахуун, танин мэдэхүйн олон асуудал, нийгэм, улс төр, соёлын олон сорилт тулгарч байна. Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, колоничлолын дараах нийгэм-соёлын нөхцөл, хүйс, жендэрийн ялгаатай байдал, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдлын асуудал, дэлхий дахины хэтийн төлөв зэрэгт хүн ирээдүйд ямар байр суурьтай оролцох, уламжлалт ёс суртахууны онол, хэм хэмжээ нь орчин үед хүчин төгөлдөр байж чадах эсэх сэдэв анхаарал татаж байна. Иймээс ирээдүйн хүний дүр төрх ямар байх вэ гэсэн олон талт асуултын дор “Айсуй хүн: Даян дэлхийн шилжилт дэх ёс зүйн сорилтууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Эрдэмтэн, судлаач, багш та бүхнийг энэхүү эрдэм шинжилгээний хуралд сүүлийн үеийн судалгаа, шүүмжлэлт, бүтээлч санаагаа хуваалцан оролцохыг урьж байна.
Хуралд оролцогчдын мэдүүлэг, илтгэлийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны дотор prs.num42@gmail.com цахим шуудангийн хаягаар хүлээн авна.
Мэдүүлэг
Овог нэр | Илтгэлийн сэдэв | Эрдмийн зэрэг, цол | Ажлын газар | Е-майл хаяг | Холбоо барих утас |
Эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд зохион байгуулна. Нэмэлт мэдээллийг 99003188, 88820660 дугаарын утсаар лавлана уу.
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим
ШУТИС, Бизнес Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Салбар
“Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” ТББ
Ахлагч: МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор М.Отгонбаяр
Доктор, профессор Б.Дагзмаа
Доктор, дэд профессор Д.Оюунгэрэл
Доктор, ахлах багш Б.Мөнхжавхлан
Доктор, дэд профессор Ц.Нямсүрэн
Магистр, багш Э.Баасандорж
ШУТИС Доктор, дэд профессор Ц.Батцэрэн
ФШСТ-ийн туслах ажилтан Б.Баянжаргал