ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Математикийн тэнхимийн ТА Н.Энхзулын туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан
- Судалгааны хяналтын хорооны журмын төслийн танилцуулга
- Зарим оюутнуудад сануулах арга хэмжээ авах тухай
- Түүхийн тэнхимийн багш, дэд профессор Б.Батсүрэнд арга хэмжээ авах тухай
- МУИС, Нагоя их сургууль/Япон/-ийн “Резилиенс” хамтарсан судалгааны төв байгуулах тухай
- 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинэ багш авах тухай
- Эдийн засгийн тэнхимийн багш Х.Цэвэлмаад чөлөө олгох тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлж, дүгнүүлсэн Математикийн тэнхимийн туслах ажилтан Н.Энхзулыг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Сахилгын зөрчил гаргасан Түүхийн тэнхимийн дэд профессор Б.Батсүрэнд ХДЖ-ын 9.2.1.2-д заасан сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/.
- Эдийн засгийн тэнхимийн багш Х.Цэвэлмаад 2022 оны 12 дугаар сарын 8-18-ны хооронд цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинэ багш авах сонгон шалгаруулалт зарлуулахаар холбогдох тэнхимүүдээс ирүүлсэн санал, Физикийн тэнхимийн гэрээт профессор Ц.Гантөмөрийг урилгаар үндсэн багшийн орон тоон дээр авч ажиллуулах тэнхимийн саналыг тус тус дэмжиж, хурлын шийдвэр, холбогдох материалыг ХНМС-д оруулах, ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:
Байгалийн ухааны салбар
- Газар зүй-2 /Газар зохион байгуулалт хот төлөвлөлт-1, Нийгэм эдийн засгийн газар зүй-1/
- Физик-1 /Урилгаар/
Нийгмийн ухааны салбар
- Боловсрол, сэтгэл судлал-3 /Боловсрол судлалаар-1, Сэтгэл судлалаар-2/
- Эдийн засаг -2
- Антропологи, археологи-1 /Антропологи/
Хүмүүнлэгийн ухааны салбар
- Их Британи, Америк судлал -1
- Монгол хэл, хэлшинжлэл -2
- Утга зохиол, урлаг судлал -2 /Утга зохиол-1, Урлаг судлал-1/
- Түүх -1


