ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд туршилтын хугацаагаар ажилласан Философи, шашин судлалын тэнхимийн дадлагажигч багш Э.Баасандоржийн ажлын тайлан
- Физикийн тэнхимийн дэд профессор П.Мөнхбаатарын цалингүй чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2023.02.01-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлт
- Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш Т.Баярцэцэгийн чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 02.01-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлт
- ШУС ба Мика ХХК хооронд байгуулсан гэрээг цуцлах тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Туршилтын хугацаа нь дуусаж Философи, шашин судлалын тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлж, дүгнүүлсэн дадлагажигч багш Энхбаярын Баасандоржийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- Цалингүй чөлөөний хугацаа нь дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан Физикийн тэнхимийн дэд профессор Пүрэвдоржийн Мөнхбаатарыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
- Докторын зэргээ хамгаалсан, чөлөөний хугацаа нь дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш Тэрбишийн Баярцэцэгийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
- Сургалтын технологи зөрчигдсөн учраас Япон хэлний багш нарын саналыг захиргааны зөвлөлөөр хэлэлцээд гэрээг цуцлахаар тус тус шийдвэрлэв.


