ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 02 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд сургалт, судалгааны туслах ажиллуулсан тайлан, хаврын улиралд туслах ажиллуулах тухай тэнхим, төв, хүрээлэнгээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж АТС-д хүргүүлэх тухай
- Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Түвшинтөгсөд бүтээлийн чөлөө олгох тухай
- МУИС-ийн захирлын 2022.09.19-ний А/350 дугаар тушаалаар багш нартай байгуулсан нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2023.01.31-нд дуусах багш нарын гэрээний үүргийн биелэлтийг хэлэлцэх
- Хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн подвалын өрөөнүүдийн ашиглалтын санал боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах
- 2018-2019, 2019-2020, 2020-2021, 2021-2022 оны хичээлийн жилүүдэд Байгалийн ухааны салбараас заагдсан ерөнхий суурийн хичээлийн сонголт болон дүнгийн шинжилгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах
- Социологи-Нийгмийн ажлын тэнхимд тэнхимийн туслах ажилтан авах тухай
Хурлын шийдвэр
- 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд сургалт, судалгааны туслахаар ажилласан: Л.Оюун-Эрдэнэ, Д.Хулан, Г.Наранчимэг, Э.Янжинлхам, А.Дуламсүрэн, М.Пагмадулам, Б.Оюунханд, Д.Мөнхтуяа, Г.Пүрэвсүрэн, Л.Хулан, Н.Зол, Б.Марал, М.Чанцалсүрэн, М.Мөнхзул, М.Мөнхжаргал, М.Алтансүх, П.Түмэнцэцэг, Б.Батцэцэг нарын тайланг хангалттай гэж дүгнэж, холбогдох материалыг АТС-д хүргүүлэхээр шийдвэрлэв.
- 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд туслах ажиллуулах тухай тэнхим, төв, хүрээлэнгээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж нийт 23 магистрант, докторант оюутныг туслахаар ажиллуулах саналыг /Хавсралт/ АТС-д хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Түвшинтөгсөд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бүтээлийн чөлөө олгохоор шийдвэрлэв.
- БУС, НУС, ХУС салбарын нөхцөлт гэрээгээр ажиллаж байгаа профессор, дэд профессор багш нарын ирүүлсэн материалыг хавсаргаж МУИС-ийн захирлын тушаалаар нөхцөлт гэрээ байгуулах тушаал гарсан тул нөхцөлт гэрээг эцэслэн дүгнэх нь бүрэлдэхүүн сургуулийн бус МУИС-ийн захиргааны шийдэх асуудал учраас ШУС-ийн захиргааны зөвлөлөөс холбогдох материалыг хүргэхээр шийдвэрлэв.
- Социологи-Нийгмийн ажлын тэнхимд тэнхимийн туслах ажилтны 1 үндсэн орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.


