ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Тэнхимийн туслах ажилтны орон тоон дээр сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн: Г.Хонгорзулыг Философи, шашин судлалын тэнхимд, Л.Гүндсамбууг Утга зохиол, урлаг судлалын тэнхимд туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Л.Эрдэнэцэцэгийн 2023.03.01-с ажлаас чөлөөлөгдөх хүсэлт
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш П.Бямбахоролын 2023.03.03-с ажлаас чөлөөлөгдөх хүсэлт
- Ази судлалын тэнхимд Япон улсын Япон сан, JICA олон улсын байгууллагаас сайн дурын мэргэжилтэн багш Аракава Ёшиэ-г 2023.02.27-ны өдрөөс ажиллуулах тухай
- Хувцас харагчийн сул орон тоонд /хувцас харагч Г.Эрдэнэбаяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн/ үйлчлэгч Л.Дамбамаагийн шилжин ажиллах хүсэлт
- Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгчээр тус тэнхимийн профессор Ц.Баатарчулууныг томилон ажиллуулах тухай
Хурлын шийдвэр:
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн, холбогдох тэнхимийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн Ган-Эрдэнийн Хонгорзулыг Философи, шашин судлалын тэнхимийн туслах ажилтны үндсэн орон тоон дээр 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулах;
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн болон холбогдох тэнхимийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн Лхагважавын Гүндсамбууг Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн туслах ажилтны үндсэн орон тоон дээр 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах;
- Лхамжав овогтой Эрдэнэцэцэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан тул өөрийн нь хүсэлтээр ахлах багшийн албан тушаалаас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөх;
- Пүрэвсүрэн овогтой Бямбахорол ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан тул өөрийн нь хүсэлтээр ахлах багшийн албан тушаалаас 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс чөлөөлөх;
- Ази судлалын тэнхимийн саналыг үндэслэн Аракава Ёшиэ-г 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус тэнхимд япон хэлний мэргэжилтэн багшаар ажиллуулах;
- Өөрийн нь хүсэлтээр Лхагваа овогтой Дамбамааг үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, хувцас харагчийн ажилд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс шилжүүлэн ажиллуулах;
- Геологи, геофизикийн тэнхимийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн профессор Цэрмаагийн Баатарчулууныг тэнхимийн эрхлэгчээр 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс томилон ажиллуулахаар тус тус шийдвэрлэв.


