МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний хөтөлбөрүүдийн ахисан түвшиний оюутны эрдэм шинжилгээний хурал – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний хөтөлбөрүүдийн ахисан түвшиний оюутны эрдэм шинжилгээний хурал

Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын  “Гадаад хэлний хөтөлбөрүүдийн ахисан түвшиний  оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-д магисртант, докторант та бүхнийг оролцохыг урьж байна. Эрдэм шинжилгээний хурал 2023 оны 4-р сарын 13-ны өдрийн 14.00 цагт 439 тоот өрөөнд болно. Оролцох хүсэлтэй магисртант, докторантууд сэдэв, удирдагчийн  мэдээллээ 2023 оны 4-р сарын 10-ны өдрийн  17 цагаас өмнө, илтгэлийн эхийг  2023 оны 4-р сарын 12-ны өдрийн  17 цагаас өмнө ирүүлнэ үү.  

Илтгэлд тавигдах шаардлага 

Илтгэлийг powerpoint  ашиглан бэлтгэсэн байх ёстой бөгөөд тухайн ШУ-ны салбарт хамаарах тодорхой сэдвийг хөндсөн, эрдэм шинжилгээний ажлын шаардлагад нийцсэн бүтэцтэй байна. Илтгэх хугацаа 8-10 минут.  

Жич: Шилдэг илтгэлийг шалгаруулан байр эзлүүлэх бөгөөд шалгарсан оюутан цааш бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээний хуралд оролцоно.  

Хүлээн авах хаяг: narantuya.m@num.edu.mn   

Утас:80038195