ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Их Британи, Америк судлалын тэнхимийн туслах ажилтнаар Галтын Наргилыг 2023.04.05-ны өдрөөс авч ажиллуулах тухай
- Физикийн тэнхимийн лаборант Түвшинбаярын Цэнгүүний туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай /2022.09.15-аас ажиллаж байгаа/
- Биологийн тэнхимийн ахмад багш, МУ-ын гавьяат багш Цэдэнгийн Жамсранг МУИС-ийн “Эрдмийн элч” медалиар шагнуулах тухай
- Франц улсын иргэн Morel Steve Eric Del нь Улаанбаатар сургуулийн Утга зохиол судлал докторантурын 1 дүгээр түвшинд элссэн бөгөөд гадаад суралцагчийн төлбөрөөр суралцах хүнд байгаа тул монгол иргэний төлбөртэй ижил дүнтэй төлбөрөөр суралцах тухай хүсэлт
- Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Болдсүрэнгийн 2023.04.01-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлт
Хурлын шийдвэр:
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн, холбогдох тэнхимийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн Галтын Наргилыг Их Британи, Америк судлалын тэнхимийн туслах ажилтны үндсэн орон тоон дээр 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулах;
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Физикийн тэнхимийн лаборант Түвшинбаярын Цэнгүүнийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- Биологийн тэнхимийн ахмад багш, МУ-ын гавьяат багш Цэдэнгийн Жамсранг МУИС-ийн “Эрдмийн элч” медалиар шагнуулах тэнхимийн багш, ажилтны саналыг дэмжээд ХХНБГ-т хүргүүлэх;
- Чөлөөний хугацаа нь дуусаж ажилдаа орох хүсэлт гаргасан Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Бишхорлоогийн Болдсүрэнг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар тус тус шийдвэрлэв.


