Ардын багш Д. Чойжалсүрэнгийн нэрэмжит
“Монгол бичгийн улсын уралдаан – XXI”
Монгол Улсын төрөөс Үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх талаар баримталж буй цогц бодлогыг дэмжин, Монгол Улсын Их сургууль Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг 21 дэх жилдээ зохион байгуулж байна.
Уралдааны ангилал, журам
- Мэргэжлийн ангийн оюутан: Өгсөн сэдвээр зохион бичих, сурвалж унших.
Мэргэжлийн бус ангийн оюутан: Өгсөн сэдвээр зохион бичих.
- ЕБС-ийн мэргэжлийн багш нар: Өгсөн сэдвээр зохион бичих, сурвалж уншиж тодруулсан үгийн утгыг монгол бичгээр тайлбарлан бичих.
- Албан хаагч: Өгсөн сэдвийг уншиж агуулгад тулгуурлан зохион бичих.
- Байгууллага, хувь хүн: Олон нийтэд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмэр, оролцоогоор шалгаруулна.
Уралдааны тов: 2023.4.29-ний 10 цагт МУИС, Хичээлийн II байр, 343 тоот.
Бүртгэл: 2023.4.17-22-ны 10_17 цагт МУИС, Хичээлийн II байр, 301, 305 тоот. 8895634191, 80169483, 88107713
Шагнал:
- Ангилал тус бүрд тэргүүн, дэд, гутгаар байр нэг; тусгай байр хоёр.
- Уралдааны дүнг 2023.5.1-нд num.edu.mn хуудсанд байршуулж, шагналыг “Үндэсний бичиг үсгийн баяр”-аар гардуулна.
Ерөнхий зохион байгуулагч:
- МУИС, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим
- МУИС, Монгол судлалын хүрээлэн
- МУИС, Монгол бичиг соёлын “Хос уянга” оюутны нэгдэл
Дэмжигч байгууллага:
- Соёлын яам
- Чингис хаан Үндэсний музей
- Чингис хааны өв, соёлын хүрээлэн
- Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз
Ивээн тэтгэгч байгууллага:
- МУИС Пресс дэлгүүр
- Арвин хад ХХК
- Болорсофт ХХК
- Удам соёл ХХК
- Хан Төгс Ур НҮТББ