Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн  асуудал:

  1. Багшийн албан тушаалын зэрэглэл: 2020.06.15-ны өдрийн Б/234 дугаар тушаалд заасан нэр бүхий багш нарын материалд үнэлгээ хийсэн дүгнэлт
  2. Биологийн тэнхимийн багш П.Жаргалсайхан 2023.06.05-15 хүртэл ажлын 9 хоног хүүхэд асрах чөлөө авах тухай
  3. Антропологи, Археологийн тэнхимийн эрхлэгч У.Эрдэнэбатаас МУИС-ийн оюутны сургалтын хэрэгцээнд зориулж Leica TC600 маркийн хэмжилтийн багаж хандивлах, МУИС-ийн хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх
  4. МУИС-ийн оюутны хээрийн дадлагын хоолны зардлыг нэмэгдүүлэх хүсэлтийг МУИС-ийн удирдлагад тавих санал
  5. НУС-ын бичиг хэргийн ажилтан Т.Лхамсүрэн туршилтын хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулах
  6. 2022-2023 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөр сонголтын хяналтын тоо
  7. 2023-2024 оны хичээлийн жилийн багш нарын А цагийн гүйцэтгэл
  8. МХХШТ-ийн багш Т.Отгонтуулд цалинтай чөлөө олгох тухай

Хурлын шийдвэр:

  1. Химийн тэнхимийн дэд проф Г.Оюунбилэг, Ж.Ирэхбаяр, Газарзүйн тэнхимийн дэд проф С.Мөнхнаран, МХХШТ-ийн дэд проф Ж.Ганбаатар нарын материалд үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, шийдвэр, холбогдох материалыг ХХНБГ-т хүргүүлэх;
  2. Биологийн тэнхимийн багш П.Жаргалсайханы листийн хугацаа дуусахаар 2023.06.05-13-ны өдрийг хүртэл ажиллуулах;
  3. Туршилтын хугацаа нь дуусаж захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн НУС-ын бичиг хэргийн ажилтан Тулгабаатарын Лхамсүрэнг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
  4. Антропологи, Археологийн тэнхимийн эрхлэгч У.Эрдэнэбатаас оюутны сургалтын хэрэгцээнд зориулж Leica TC600 маркийн хэмжилтийн багаж хандивласныг хөрөнгийн бүртгэлд бүртгэх;
  5. МУИС-ийн оюутны хээрийн дадлагын хоолны зардлыг нэмэгдүүлэх саналыг дэмжиж, санал боловсруулах ажлын хэсгийг У.Эрдэнэбат, М.Батбаатар, Л.Ариунцэцэг, Н.Мөнх, ахлах нябо Б.Мөнгөн-Од нарын бүрэлдэхүүнтэй байгуулах;
  6. БУС,НУС,ХУС-аас ирүүлсэн мэргэжлийн хөтөлбөр сонголтын хяналтын тооны саналыг СХЧББГ-т хүргүүлэх;
  7. Монгол хэл, хэл шинжлэлтийн тэнхимийн профессор Т.Отгонтуулд 05.28-2023.06.16 хүртэл цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/-р тус тус шийдвэрлэв.