ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Багш нарын өрөөний багтаамж болон анги танхимд хийх шаардлагатай урсгал засвар, худалдаж авах бараа, материалын судалгаа
- МУИС-ийн оюутны хээрийн дадлагын хоолны зардлыг нэмэгдүүлэх санал боловсруулах ажлын хэсгийн танилцуулга
- Археологи, антропологийн тэнхимд сургалт, судалгааны туслахаар ажилласан А.Золжаргал, Б.Дашзэвэг нарын тайлан
- АНУ-ын Даяар хөршүүд /Global Neighborhood/ байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай
- Антропологи,археологийн тэнхимийн эрхлэгч У.Эрдэнэбатад цалинтай чөлөө олгох тухай
Хурлын шийдвэр:
- Оюутны хээрийн дадлагын зардлыг нэн даруй тооцож, арга хэмжээ авахыг МУИС-ийн захиргаанд уламжлах;
- 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд сургалт, судалгааны туслахаар ажилласан: А.Золжаргал, Б.Дашзэвэг тайланг хангалттай гэж дүгнэж, холбогдох материалыг АТС-д хүргүүлэх;
- Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим болон АНУ-ын Даяар хөршүүд /Global Neighborhood/ байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах;
- Археологи, антропологийн тэнхимийн эрхлэгч, проф У.Эрдэнэбатад 2023 оны 06 сарын 06-17-ны хооронд цалинтай чөлөө олгохоор /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.


