Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцэх асуудал: 

  1. 2023 оны 3-6 сард сургалт, судалгааны туслахаар ажилласан магистрант, докторант оюутны тайлан
  2. ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор Д.Хонгорзулыг Математикийн тэнхимд шилжүүлэн ажиллуулах тухай
  3. Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш И.Бямбабаатарын туршилтын хугацаагаар ажилласан тайлан
  4. Социологи, нийгмийн ажлын тэнхимийн туслах ажилтан М.Жадамба-Эрдэнэ туршилтын хугацаагаар ажилласан тайлан
  5. Философи,шашин судлалын тэнхимийн туслах ажилтан Г.Хонгорзулын туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан /2023.03.13-с туршилтын 3 сар/
  6. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дэд профессор Ц.Батдоржийн туршилтын хугацааны ажлын тайлан
  7. Сонгон шалгаруулалтад тэнцсэн Г.Сумъяаг Археологи, антропологийн тэнхимийн туслах ажилтнаар туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
  8. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн туслах ажилтан Л.Гүндсамбуугийн туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан /2023.03.07-с туршилтын 3 сар/
  9. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дадлагажигч багш И.Даваадорж, Б.Мичидмаа нарын туршилтын хугацааны тайлан
  10. Улс төр судлалын тэнхимийн дадлагажигч багш Д.Уртнасанг багшийн албан тушаалд дэвшүүлэн ажиллуулах тухай
  11. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн туслах ажилтан П.Даваадоржийн 2023.09.01-2024.02.01 хүртэл 5 сарын хугацаатай цалингүй чөлөө авах тухай хүсэлт
  12. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимд тэнхимийн туслах ажилтан түр орон тоон дээр зарлуулах тухай
  13. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дэд профессор Л.Ганчимэгийн 2023.06.25-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт
  14. Европ судлалын тэнхимийн дэд профессор Д.Энхжаргалын 2023.08.28-2023.09.12 хүртэлх цалинтай чөлөөний хүсэлт

Хурлын шийдвэр:

  1. 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд сургалт, судалгааны туслахаар ажилласан: Б.Марал, Э.Янжинлхам, Хайр, С.Лхамсүрэн, А.Золзаяа, Д.Номин, Ж.Очбаатар, М.Пагмадулам, Х.Батхүү, Т.Маналсанлиг, Л.Оюу-Эрдэнэ, Б.Марал,  Ш.Батцэцэг, Б.Цэвэлмаа, М.Чанцалсүрэн, А.Содбаатар, Б.Ганбилэг, Э.Эрдэнэдалай, Н.Золзаяа, Б.Дашзэвэг, А.Золжаргал нарын тайланг хангалттай гэж дүгнэж, холбогдох материалыг АТС-д хүргүүлэхээр шийдвэрлэв.
  2. МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор Доржготовын Хонгорзулыг Математикийн тэнхимд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс шилжүүлэн ажиллуулах;
  3. Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш Ичинхорлоогийн Бямбабаатарыг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
  4. Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн туслах ажилтан Мөнхбатын Жадамба-Эрдэнийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
  5. Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Философи, шашин судлалын тэнхимийн туслах ажилтан Ган-Эрдэнийн Хонгорзулыг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
  6. Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дэд профессор Цэвээндоржийн Батдоржийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
  7. Сонгон шалгаруулалтад тэнцсэн Ганхуягийн Сумъяаг Археологи, антропологийн тэнхимийн туслах ажилтнаар 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах;
  8. Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн туслах ажилтан Лхагважавын Гүндсамбууг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
  9. Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дадлагажигч багш Ишдоржийн Даваадорж, Баярын Мичидмаа нарыг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
  10. Улс төр судлалын тэнхимийн дадлагажигч багш Д.Уртнасанг багшийн албан тушаалд дэвшүүлэн ажиллуулах тэнхимийн саналыг намар 8 дугаар сард хэлэлцэх;
  11. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн туслах ажилтан Пүрэвдоржийн Даваадоржид 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаатай цалингүй чөлөө олгож, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хувь хүнд өөрт нь хариуцуулах;
  12. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн саналаар туслах ажилтны түр орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
  13. Өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дэд профессор Лувсандагвын Ганчимэгийг 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас бүрмөсөн чөлөөлөх;
  14. Европ судлалын тэнхимийн дэд профессор Дагвасүмбэрэлийн Энхжаргалд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар цалинтай чөлөө олгохоор /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.