ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Золзаяа 2023-2024 оны хичээлийн жилд цалингүй чөлөө авах тухай
- Биологийн тэнхимийн ахлах багш Г.Оюундэлгэр цалингүй чөлөө авах тухай
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Д.Оюунцэцэг 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд чөлөө авах тухай
- 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд Ази судлалын тэнхимд шинэ багш авах тухай
- 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд Биологийн тэнхимд 2 шинэ багш авах тухай /Биотехнологи хөтөлбөрт 1 багш сонгон шалгаруулалтаар, Микробиологи хөтөлбөрт 1 багш урилгаар авах
Хурлын шийдвэр:
- Өөрийнх нь хүсэлт, тэнхимийн саналыг үндэслэн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Банзрагчийн Золзаяад 2023-2024 оны хичээлийн жилд цалингүй чөлөө олгож, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хувь хүнд өөрт нь хариуцуулах;
- Өөрийнх нь хүсэлт, тэнхимийн саналыг үндэслэн Биологийн тэнхимийн ахлах багш Ганзоригийн Оюундэлгэрт 2023 оны 08 дугаар сарын 25-аас 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө олгож, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг журмын дагуу шийдвэрлэх;
- Өөрийнх нь хүсэлт тэнхимийн саналыг үндэслэн Ази судлалын тэнхимийн ахлах багш Дашнямын Оюунцэцэгт 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чөлөө олгож, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг ХДЖ-ын 7.3.5-д заасны дагуу төлөх;
- Багшийн сонгон шалгаруулалтад тэнцэж, багшаар ажиллах болзол, шалгуурыг хангасан Түмэнбаярын Загарпэрэнлэйг Ази судлалын тэнхимд дадлагажигч багшийн албан тушаалд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хичээлийн жилийн нэг улиралд туршилтын хугацаагаар ажиллуулах;
- Багшийн сонгон шалгаруулалтад тэнцэж, багшаар ажиллах болзол, шалгуурыг хангасан Алтангэрэлийн Баянмөнхийг Биологийн тэнхимд ахлах багшийн албан тушаалд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хичээлийн жилийн нэг улиралд туршилтын хугацаагаар ажиллуулах;
- Багшаар ажиллах болзол хангасан Гэрэлтуяагийн Ренчинхандыг МУИС-д профессор багш ажиллуулах журмын 5.2-т заасны дагуу Биологийн тэнхимд дэд профессорын албан тушаалд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хичээлийн жилийн нэг улиралд туршилтын хугацаатай урилгаар авч ажиллуулахаар тус тус шийдвэрлэв.


