Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцэх асуудал: 

  1. Европ судлалын тэнхимийн ахлах багш Ч.Сэлэнгэмөрөний 2023-2024 оны хичээлийн жилд цалингүй чөлөө авах хүсэлт.
  2. 2023-2024 оны хичээлийн жилд Винсент Сафарик-ийг Их Британи, Америк судлалын тэнхимд зочин ахлах багшийн зэрэглэлд авч ажиллуулах тухай
  3. Философи, Шашин судлалын тэнхимийн профессор Б.Дагзмаагийн 2023.09.01-2023.09.12 хүртэл хувийн шалтгаанаар гадаад улсад зорчих болсон тул цалинтай чөлөө авах хүсэлт
  4. Их Британи, Америк судлалын тэнхимийн туслах ажилтан Г.Наргилын 2023.06.26-2023.07.07 хүртэл цалингүй чөлөө авах хүсэлт.
  5. БУС-ын 1-р байрны бохирын үйлчлэгч А.Өлзийхишиг 2023.06.16-ны өдрөөс 15 хоногийн цалинтай чөлөө хүсэх тухай
  6. Газарзүйн тэнхимийн ахлах багш Б.Оюунхандын зардал хүссэн өргөдлийн тухай
  7. Үйлчлэгч Чанцалмаа, Дамбамаа нараас өлгүүрчин А.Дулмаагийн зан харилцааны талаар гаргасан өргөдлийн тухай
  8. Гадаад хэлний төвийн багш Э.Эрдэнэтуяагаас үйлчлэгч Б.Байгалмаагийн зан харилцааны талаар гаргасан өргөдлийн тухай

Хурлын шийдвэр:

  1. Өөрийн нь хүсэлт, тэнхимийн саналыг үндэслэн Европ судлалын тэнхимийн ахлах багш Чулууны Сэлэнгэмөрөнд 2023-2024 оны хичээлийн жилд ХДЖ-ын 7.3.1.4-д заасны дагуу цалингүй чөлөө олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хувь хүнд өөрт нь хариуцуулах;
  2. Их Британи, Америк судлалын тэнхимийн саналыг үндэслэн 2023-2023 оны хичээлийн жилд Винсент Сафарик-ийг зочин багшаар ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах;
  3. Өөрийн нь хүсэлтээр Философи, Шашин судлалын тэнхимийн профессор Балдоогийн Дагзмаад 2023 оны 09 дүгээр сарын 01-12-ны өдрийг 7 хоногийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  4. Өөрийн нь хүсэлтээр Их Британи, Америк судлалын тэнхимийн туслах ажилтан Галтын Наргилд 2023 оны 06 сарын 26-аас 2023 оны 07 сарын 07-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  5. Үйлчилгээний ажилтан Амартөрийн Өлзийхишигт эрүүл мэндийн шалтгаанаар 2023.06.16-ны өдрөөс 11 хоногийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  6. Газарзүйн тэнхимийн ахлах багш Б.Оюунхандын ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Байгалийн ухааны салбарын санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа болон өөрийн нь жинхэнэ хамгаалалт биш байгаа учраас дэмжих боломжгүй гэдгийг өөрт нь мэдэгдэх;
  7. А.Дулмаа, Б.Байгалмаа нарт холбогдох өргөдлийн талаар тодруулж, саналаа 2023.06.28-ны захиргааны хуралд танилцуулахыг комисст үүрэг болгохоор тус тус шийдвэрлэв