ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Ази судлалын тэнхимийн профессор Ц.Баттулга БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд зочин багшаар үргэлжлүүлэн ажиллах тул чөлөөний хугацааг 2 жилээр сунгах тухай хүсэлт
- Ази судлалын тэнхимийн дэд профессор Б.Гэрэлт-Ирээдүй БНХАУ-ын Бээжин хотын Гадаад хэлний их сургуульд зочин багшаар ажиллах тул 2023.09.01-2024.09.01 хүртэл 1 жилийн хугацаагаар цалингүй чөлөө авах тухай хүсэлт
- Европ судлалын тэнхимийн багш Д.Энхтуул эрүүл мэндийн шалтгаанаар 2023.09.01-ний өдрөөс 1 жилийн чөлөө авах тухай хүсэлт
- Их Британи Америк судлалын тэнхимийн ахлах багш Ж.Эрдэнэбат ХДЖ-ын 7.2.5 дахь заалтын дагуу 2023 оны 09 дүгээр сарын 01-ээс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 4 сарын цалинтай чөлөө авах тухай хүсэлт
- Ази судлалын тэнхимийн багш Л.Соёл Тайваны үндэсний Чэнчы их сургуульд докторын зэргээ хамгаалаад ирсэн тул 2023.08.29-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлт
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш Ч.Баттулгын чөлөөний хугацаа дууссан тул 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллах тухай
- Газарзүйн тэнхимийн дэд профессор Б.Нямдавааг 2023.09.01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах тухай хүсэлт
- Философи, Шашин судлалын тэнхимийн Философийн хөтөлбөрийн багш С.Бүжинлхамыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш Г.Баттогтох докторын зэрэг хамгаалсан тул ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай хүсэлт
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш Б.Энхсувд докторын зэрэг хамгаалсан тул ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
- Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор О.Бумдарийг ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
- Философи, шашин судлалын тэнхимийн дадлагажигч багш Э.Баасандоржийг багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
- Их Британи Америк судлалын тэнхимийн туслах ажилтан Г.Наргилын туршилтын хугацааны ажлын тайлан, жинхлэх тухай
- БУС-ын Хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Оюунчимэг 2023.09.06-2023.10.04 хүртэл ажлын 21 хоног цалинтай чөлөө авах тухай хүсэлт
- Үйлчлэгч Д.Наранжаргалын чөлөөний хугацаа дууссан тул 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллах тухай
- Н.Нямжавыг ШУС-ийн гадаад талбайн үйлчлэгчээр 2023.09.01-ээс туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
- Үйлчлэгч Ц.Байгалмаа өөрийн хүсэлтээр 2023.08.30-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
- Нэг давхрын үйлчлэгч Д.Чанцалмаа 2023.08.08-аас 3 сарын чөлөө авч явсан тул үйлчлэгч Ю.Даваажавыг хавсран ажиллуулах тухай
Хурлын шийдвэр:
- Ази судлалын тэнхимийн профессор Цэндийн Баттулгын цалингүй чөлөөний хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, НДШ-ийг хувь хүнд өөрт нь хариуцуулах;
- Ази судлалын тэнхимийн дэд профессор Бат-Очирын Гэрэлт-Ирээдүйд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүнд өөрт нь хариуцуулах;
- Өөрийн нь хүсэлтийн дагуу Европ судлалын тэнхимийн багш Дамдинсүрэнгийн Энхтуулд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүнд өөрт нь хариуцуулах;
- Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5 дахь заалтыг үндэслэн Их Британи Америк судлалын тэнхимийн ахлах багш Жамаагийн Эрдэнэбатад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар докторантурт суралцах чөлөө олгох;
- Тайваны үндэсний Чэнчы их сургуульд докторын зэргээ хамгаалаад ирсэн Ази судлалын тэнхимийн багш Лүндэгжанцангийн Соёлыг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс үргэлжлүүлэн ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
- Чөлөөний хугацаа нь дууссан Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш Чойжанцангийн Баттулгыг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
- Чөлөөний хугацаа нь дууссан Газарзүйн тэнхимийн дэд профессор Б.Нямдавааг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
- Тэнхимийн саналыг үндэслэн Философи, Шашин судлалын тэнхимийн багш Сүрэнжавын Бүжинлхамыг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
- Тэнхимийн санал, МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 4 дэх заалтыг үндэслэн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш Ганбатын Баттогтохыг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
- Тэнхимийн санал, МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 4 дэх заалтыг үндэслэн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш Баярсайханы Энхсувдыг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
- Тэнхимийн санал, МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 4 дэх заалтыг үндэслэн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор Очирбатын Бумдарийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
- Философи, шашин судлалын тэнхимийн санал, МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 3 дэх заалтыг үндэслэн дадлагажигч багш Энхбаярын Баасандоржийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Их Британи Америк судлалын тэнхимийн туслах ажилтан Галтын Наргилыг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- БУС-ын Хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Банзрагчийн Оюунчимэгт 2023.09.06-2023.10.04 хүртэл ажлын 21 хоногийн хугацаатай цалинтай чөлөө олгох; /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Гадаад талбайн үйлчлэгчээр Наянтайн Нямжавыг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах; /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Өөрийн нь хүсэлтээр үйлчлэгч Цогхүүгийн Байгалмааг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох; /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаал/
- Үйлчлэгч Дамдинжавын Наранжаргалын чөлөөний хугацаа дууссан тул 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Үйлчлэгч Д.Чанцалмаагийн 2023.08.08-аас 3 сарын чөлөөтэй байх хугацаанд үйлчлэгч Ю.Даваажавыг 2023.09.01-2023.11.08-ыг хүртэл хавсран ажиллуулж, 40% нэмэгдэл олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаал/-оор тус тус шийдвэрлэв.


