Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийнхурлын мэдээлэл

Хэлэлцэх асуудал: 

  1. Биологийн тэнхимийн лаборант М.Гэрэлт-Од өөрийн хүсэлтээр 09.18-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай
  2. Үндсэн орон тооны ажилтан М.Номинцэцэгийн чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох хүсэлт гаргасан тул Геологи, Геофизикийн тэнхимийн туслах ажилтан Б.Лхамдуламыг 2023.09.01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
  3. Цаг уур, ус судлалын тэнхимийн багш Ш.Отгонсүрэн ар гэрийн гачигдлын шалтгаанаар 2023.09.01-ний өдрөөс 1 жилийн чөлөө хүсэх тухай
  4. БУС-ын үйлчилгээний ажилтан Д.Нарантуяа өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тул 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
  5. Биологийн тэнхимд лаборантын 4 орон тоо, тэнхимийн туслах ажилтны 1 шинэ орон тоо зарлуулах тухай хүсэлт: Үүнд:

– Ургамлын цуглуулгын санд-1

– Экологийн хөтөлбөрт-1

– Микробиологийн дэд хөтөлбөрт-1

– Генетикийн дэд хөтөлбөрт -1

– Тэнхимийн туслах ажилтны шинэ орон тоо батлуулах тухай

  1. Гадаад хэл, сургалтын төвийн ахлах багш Жамъянжавын Болормаагийн чөлөөний хугацаа дууссан тул үргэлжлүүлэн ажиллах, Гадаад хэл сургалтын төвийн цагийн ачаалал хүрэлцэхгүй байгаа тул багш нэмж авч ажиллуулах боломжгүй байгаа тухай.
  2. ПБАЖ-ын 2.5 дахь заалтын дагуу шаардлага хангасан багшийг сургалтын 21 багц руу шилжүүлж ажиллуулах тухай тэнхимийн санал
  3. 2023-2024 оны хичээлийн жилд: БУС,НУС,ХУС-т Зөвлөх профессор, зөвлөх дэд профессор, гэрээт профессор, гэрээт дэд профессор ажиллуулах тухай

Хурлын шийдвэр

  1. Өөрийн нь хүсэлтээр Биологийн тэнхимийн лаборант Мөнхбаярын Гэрэлт-Одыг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
  2. Өөрийн нь хүсэлтээр Геологи, геофизикийн тэнхимийн туслах ажилтан Базарсүрэнгийн Лхамдуламыг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
  3. Өөрийн нь хүсэлтээр Цаг уур, ус, судлалын тэнхимийн багш Шарын Отгонсүрэнд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүн өөрт нь хариуцуулах;
  4. Өөрийн нь хүсэлтээр БУС-ын үйлчлэгч ажилтай Доржпаламын Нарантуяаг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
  5. Биологийн тэнхимийн саналыг үндэслэн Ургамлын цуглуулгын санд лаборант-1,

Экологийн хөтөлбөрийн лаборант-1, Микробиологийн дэд хөтөлбөрийн лаборант-1

орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;

  1. Биологийн тэнхимийн саналыг үндэслэн тэнхимийн туслах ажилтны 1 шинэ орон тоо батлуулж, сонгон шалгаруулалт зарлуулах;
  2. Чөлөөний хугацаа нь дуусаж Гадаад хэлний төвд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан ахлах багш Жамъянжавын Болормааг ГХТ-ийн нийт багш нарын хурлаас гаргасан саналыг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, цагийн ачаалал байхгүй тул шинээр байгуулагдаж байгаа Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дипломат орчуулгын тэнхимд шилжүүлэн ажиллуулах саналыг ХХНБГ-т хүргүүлэх;
  3. 2023-2024 оны хичээлийн жилд дараах нэр бүхий багш нартай гэрээ байгуулан ажиллуулахаар шийдвэрлэв. Үүнд:

Зөвлөх профессороор гэрээ байгуулан ажиллуулах багш нар:

  1. Ж.Урангуа /Түүх/
  2. С.Отгонжаргал /Түүх/
  3. Н.Нансалмаа /Европ судлал/
  4. Р.Дарьхүү /Философи, шашин судлал/
  5. Б.Оюунцэцэг /Биологи/
  6. М.Зулькафиль /Сэтгүүл зүй, олон нийтийн харилцаа/

Зөвлөх дэд профессороор гэрээ байгуулан ажиллуулах багш нар:

  1. Д.Түмэнжаргал /Биологи/
  2. В.И. Павлов /Европ судлал/
  3. Д.Энхцэцэг /Түүх/
  4. Л.Ганчимэг /Монгол хэл, хэлшинжлэл
  5. Г.Юмчмаа /Газарзүй/

Гэрээт профессороор гэрээ байгуулан ажиллуулах багш нар:

  1. Ж.Даваасамбуу /Физик/
  2. Г.Ариунболд /Физик/
  3. С.Янжинсүрэн /Философи, шашин судлал/
  4. Д.Бум-Очир /Антропологи, археологи/
  5. Р.Ринчинбазар /Газар зүй/

Гэрээт дэд профессороор гэрээ байгуулан ажиллуулах багш нар:

  1. Д.Нямдорж /Утга зохиол, урлаг судлал/
  2. С.Даваасүрэн /Эдийн засаг/
  3. М.Итгэл /Математик/