Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцэх асуудал

  1. Мэдээллийн технологийн хэрэглэгчид туслах мэргэжилтний орон тоо батлуулах санал
  2. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн Утга зохиол хөтөлбөрт дэд профессорын орон тоонд багш зарлуулах тухай
  3. Их Британи дахь Кэмбрижийн Их сургуулийн докторантурт суралцаж байгаа Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Ш.Туяагийн чөлөөний хугацааг хагас жил /2023.09.01-2024.02.01/-ээр сунгах тухай хүсэлт
  4. Антропологи, археологийн тэнхимийн тэнхимийн туслах ажилтан Г.Сумъяагийн туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан
  5. Түүхийн тэнхимийн ахлах багш Д.Анхбаярын БНТУ-ын Измир Катип Челеби их сургуулийн хамтарсан төслийн малтлагын зөвшөөрөл болон санхүүгийн асуудал шийдэгдсэн тул 2023.09.01-20-ны хооронд цалинтай чөлөө хүсэх тухай
  6. Гадаад хэлний төвийн ахлах багш Х.Булган-Эрдэнэ аавыгаа асрахаар 2023.09.11-2023.10.11 хүртэл 1 сарын хугацаатай цалинтай чөлөө хүсэх тухай
  7. Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Ч.Амартүвшин Монгол Японы хамтарсан “Эртний Монголчуудын үйлдвэрлэлийн түүх” судалгааны ажлаар Баян-Өлгий аймагт хайгуул, малтлага хийх гэж байгаа тул 2023.09.12-25-ны өдрийг хүртэл ажлын 9 хоногийн чөлөө хүсэх тухай
  8. Хувцас харагч Л.Дамбамаа нь хувцас харагч Б.Батчулууны жирэмсний амралттай байх хугацаанд хавсарч ажиллах тухай хүсэлт
  9. Оюутны элсэлт, төгсөлт, шилжилт /Сүүлийн 5 жилээр/

Хурлын шийдвэр

  1. ХУС-ын саналыг үндэслэн Мэдээллийн технологийн хэрэглэгчид туслах мэргэжилтний орон тоо батлуулах;
  2. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн Утга зохиол судлал хөтөлбөрийн багшийн 1 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
  3. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Ш.Туяагийн чөлөөний хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01 хүртэл сунгаж, НДШ-ийг хүн өөрт нь хариуцуулах;
  4. Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Антропологи, археологийн тэнхимийн туслах ажилтан Ганхуягийн Сумъяаг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
  5. Түүхийн тэнхимийн ахлах багш Дануугийн Анхбаярт 2023 оны 09 дүгээр сарын 01-20-ны өдрийг хүртэл цалинтай чөлөө олгох; /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  6. Ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэж Гадаад хэлний төвийн ахлах багш Хүрэлчулууны Булган-Эрдэнэд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 11 хүртэл цалинтай чөлөө олгох; /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  7. Судалгааны ажлаар явах тул Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Чунагийн Амартүвшинд 2023 оны 09 дүгээр сарын 12-25-ны өдрийг хүртэл цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
  8. .Хувцас харагч Б.Батчулууны жирэмсний амралттай байх хугацаанд үйлчлэгч Л.Дамбамааг хавсран ажиллуулж, 40% нэмэгдэл олгохоор /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаал/ тус тус шийдвэрлэв.