Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцэх асуудал

  1. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш Б.Энхсувд нь МУИС болон ХБНГУ-ын Боннын их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Боннын их сургуульд зочин багшаар ажиллах болсон тул 2023.10.02-ны өдрөөс 2025.09.30 хүртэл цалингүй чөлөө авах тухай
  2. Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш Гантулгын Мөнх-Эрдэнэ Их Британийн Оксфордын Их сургуульд докторын хөтөлбөрт суралцах болсон тул 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2027 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 4 жилийн хугацаатай чөлөө хүсэх тухай
  3. Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгчид нэр дэвшсэн дэд профессор Базарваанийн Хишигням, профессор Мөнхнасангийн Дэлгэржав нарын нэрсийг МУИС-ийн захиргаанд хүргүүлэх тухай
  4. Ази судлалын тэнхимийн профессор С.Баттулга нь Япон улсын Рицүмэйкан их сургуулийн Ахисан түвшний бодлого, Олон улсын харилцаа судлалын профессор Мияваки Ноборүгийн урилгаар судалгааны хэлэлцүүлэгт оролцох, материалтай танилцах, ярилцлага зохион байгуулах, лекц яриа хийх зорилгоор 2023.10.06-2023.10.18-ны өдрийн хооронд ажлын 9 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
  5. Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Хишигдэлгэр нь Япон сангаас зохион байгуулж буй мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахаар болсон тул 2023.10.26-2023.11.23 хүртэл ажлын 20 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
  6. Философи, шашин судлалын тэнхимийн дэд профессор Б.Дэлгэрмаа нь 2023.09.21-28-нд ажлын 6 өдрийн чөлөө хүсэх тухай
  7. Санамж бичиг байгуулах тухай
  8. МУИС-д Жендер судлалын төв (хүрээлэн) байгуулах тухай

Хурлын шийдвэр

  1. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш Баярсайханы Энхсувд Боннын их сургуульд зочин багшаар ажиллах тул 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө олгож, ХДЖ-ын 7.1.5-д заасны дагуу НДШ-ийг хувь хүнд өөрт нь хариуцуулах;
  2. Антропологи, Археологийн тэнхимийн багш Гантулгын Мөнх-Эрдэнэ Их Британийн Оксфордын Их сургуульд докторын хөтөлбөрт суралцах тул 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2027 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл чөлөө олгож, НДШ-ийг ХДЖ-ын 7.3.5-д заасны дагуу Монгол улсад мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр байгууллагаас төлөх;
  3. Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгчид нэр дэвшиж олонхын санал авсан дэд профессор Базарваанийн Хишигням, профессор Мөнхнасангийн Дэлгэржав нарын нэрсийг МУИС-ийн захиргаанд хүргүүлэх;
  4. Ази судлалын тэнхимийн профессор Сүхээгийн Баттулгад 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажлын 9 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  5. Ази судлалын тэнхимийн ахлах багш Батжанцангийн Хишигдэлгэрт 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 20 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  6. Философи, шашин судлалын тэнхимийн дэд профессор Баасанжавын Дэлгэрмаад 2023 оны 09 дүгээр сарын 21-28-ны хооронд ажлын 6 өдрийн чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/