Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцэх асуудал

  1. Гадаад хэл, сургалтын төвийн ахлах багш Жамьянжавын Болормаагийн чөлөөний хугацаа дууссан тул үргэлжлүүлэн ажиллуулах тухай
  2. Геологи, геофизикийн тэнхимийн багш Загдсүрэнгийн Ганбаатарыг ахлах багш зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
  3. Химийн тэнхимийн эрхлэгч Бямбажавын Энхсаруулын тэнхимийн эрхлэгчийн тайлангийн дүн танилцуулах, дараагийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах тухай
  4. Инженер технологийн сургууль, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Цэрэндоржийн Төгсөөгийн Химийн тэнхимд шилжиж ирэх хүсэлтэд хариу өгөх тухай
  5. ХУС-ын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Мэндхүүгийн Содномсүрэн нь эрүүл мэндийн оношилгоо эмчилгээнд хамрагдах шаардлагатай байгаа тул 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажлын 22 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
  6. Хүмүүнлэгийн ухааны салбарт үйлчлэгч ажилтай Сандагсүрэнгийн Сайнгэрэл нь эрүүл мэндийн хувьд асуудал гарч, MRI яаралтай хийлгэх шаардлагатай байгаа тул нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хүсэлт
  7. БУС-д үйлчилгээний 2 ажилтан авах тухай
  8. 2022-2023 оны хичээлийн жилд багш, ажилтнуудад урамшуулалт цалин олгох тухай

Хурлын шийдвэр

  1. Чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан Жамъянжавын Болормааг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Гадаад хэл, сургалтын төвд ахлах багшаар үргэлжlүүлэн ажиллуулах;
  2. Тэнхимийн санал болон МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 7.4 дэх заалтыг үндэслэн Геологи, геофизикийн тэнхимийн багш Загдсүрэнгийн Ганбаатарыг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
  3. Химийн тэнхимийн эрхлэгчид нэр дэвшиж олонхын санал авсан тус тэнхимийн профессор Оюунцэцэгийн Болормаа, профессор Шинэнгийн Наранмандах нарын нэрсийг МУИС-ийн захиргаанд хүргүүлэх;
  4. Инженер технологийн сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Цэрэндоржийн Төгсөөгийн Химийн тэнхимд шилжиж ирэх хүсэлтийг тус тэнхимийн багш нарын цагийн ачаалал хүрэхгүй байгаа тул 84,6%-ийн саналаар дэмжээгүйг ХХНБГ-т уламжлах;
  5. Эрүүл мэндийн оношилгоо эмчилгээнд хамрагдах шаардлагатайг харгалзан үзэж Мэндхүүгийн Содномсүрэнд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажлын 22 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
  6. Эрүүл мэндийн оношилгоо эмчилгээнд хамрагдах шаардлагатайг харгалзан үзэж Хүмүүнлэгийн ухааны салбарт үйлчлэгч ажилтай Сандагсүрэнгийн Сайнгэрэлд МУИС-ийн ХДЖ-ийн 8.2.1.4-д заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
  7. БУС-д үйлчлэгчээр Дагвасүмбэрэлийн Түвшинжаргалыг КХТ-өөс шилжүүлэх, Тогтохын Цацралыг шинээр авах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
  8. 2022-2023 оны хичээлийн жилийн ажлын гүйцэтгэл, ажлын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох тухай дүнг нэгтгэн ХХНБГ-т хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.