ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал
- Ази судлалын тэнхимийн туслах ажилтан Энхбаатарын Сарнайцэцэг нь жирэмсний амралт авах тул 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл түр орон тоонд туслах ажилтан зарлуулах тухай
- Хүмүүнлэгийн ухааны салбарт үйлчлэгчийн орон тоонд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс Мягмаржавын Пүрэвсүрэнг туршилтын 3 сарын хугацаагаар, Нийсарваагийн Бямбааг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээгээр тус тус ажиллуулах тухай
- Газарзүйн тэнхимийн ахлах багш Бямбын Оюунханд ОХУ-ын Новосибирск хотын Сибирийн Геосистем, ТИС-д докторын жинхэнэ хамгаалалтад орохоор явах тул 2023.11.10-25 хүртэл цалинтай чөлөө, зардал гаргуулах тухай хүсэлт
- Биологийн тэнхимийн лаборант Бямбасүрэнгийн Нямдаваа өөрийн хүсэлтээр 2023.10.02-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
- Лабораторийн хичээлийн бодит зардлыг тооцож, дүгнэлт гаргасан ажлын хэсгийн танилцуулга
- Биологийн тэнхимд лаборантаар ажиллахаар бүртгүүлж сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн: Г.Ариунзул, Д.Давааням, А.Ундруул, А.Намуун нарыг туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
- Физикийн тэнхимийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийг ШУС-ийн Сургалт, судалгааны лабораториор бүртгэх, эрхлэгчээр дэд проф. Т.Төртогтохыг ажиллуулах, Сансрын даалгавар хөгжүүлэлтийн лабораторийг сургалт, судалгааны статустайгаар шинээр байгуулах, эрхлэгчээр дэд проф. Т.Бэгзсүрэнг ажиллуулах тухай.
Хурлын шийдвэр
- Ази судлалын тэнхимийн туслах ажилтны түр орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
- Хүмүүнлэгийн ухааны салбарт 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс Мягмаржавын Пүрэвсүрэнг туршилтын 3 сарын хугацаагаар, Нийсарваагийн Бямбааг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээгээр тус тус ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
- Газарзүйн тэнхимийн ахлах багш Бямбын Оюунхандад 2023 оны 11 дүгээр сарын 10-25-ны өдрийг хүртэл цалинтай чөлөө олгож, замын зардлын 50%-ийг олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
- Өөрийн нь хүсэлтээр Биологийн тэнхимийн лаборант Бямбасүрэнгийн Нямдавааг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Даваагийн Даваанямыг Биологийн тэнхимийн Экологийн хөтөлбөрт; Галбадрахын Ариунзулыг Микробиологийн хөтөлбөрт, Алтангэрэлийн Ундруулыг Ургамалын цуглуулгын санд лаборантаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс туршилтын хугацаагаар тус тус ажиллуулах;
- Физикийн тэнхимийн саналыг үндэслэн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийг ШУС-ийн Сургалт, судалгааны лабораториор бүртгэж, эрхлэгчээр дэд профессор Түмэнжаргалын Төртогтохыг, Сансрын даалгавар хөгжүүлэлтийн лабораторийг сургалт, судалгааны статустайгаар шинээр байгуулах, эрхлэгчээр дэд профессор Түмэндэмбэрэлийн Бэгзсүрэнг томилохоор тус тус шийдвэрлэв.


