Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцэх асуудал

  1. МХХШТ-ийн ахлах багш Батжавын Баяртуул, Лугаагийн Халиун нар нь Өвөр Монголын ИСь, ШУС хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Өвөр Монголын ИС-д мэргэжил дээшлүүлэх ЕБС-ийн монгол хэл, бичгийн багш нарыг хариуцаж ажиллахаар явах тул 2023 оны 10 дугаар сарын 08-21-ний хооронд ажлын 10 хоногийн цалинтай чөлөө хүсэх тухай
  2. Биологийн тэнхимд лаборант авах тухай /Биофизикийн лаборант Б.Нямдаваа өөрийн хүсэлтээр 2023.10.02-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн/
  3. Математикийн тэнхимийн туслах ажилтан Намдагпэрлийн Энхзул Австрали улсад суралцахаар хэлний бэлтгэлд явах болсон тул өөрийн хүсэлтээр 2023.10.16-аас ажлаас чөлөөлөгдөх тухай, Тэнхимийн туслах ажилтны орон тоо зарлуулах тухай
  4. БУС-ын үйлчилгээний ажилтан /хичээлийн 2-р байр/ Дулмаагийн Батхишиг өөрийн хүсэлтээр 2023.10.20-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай/
  5. ШУС-д 2023 оны 10-12 сар /намрын улиралд/ магистрант докторантыг туслахаар ажиллуулах тухай

Хурлын шийдвэр

  1. Биологийн тэнхимийн саналыг үндэслэн Биофизикийн хөтөлбөрт лаборантын ажлын байрны 1 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
  2. Өөрийн хүсэлтээр Математикийн тэнхимийн туслах ажилтан Намдагпэрлийн Энхзулыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, тус тэнхимийн туслах ажилтны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
  3. МХХШТ-ийн ахлах багш Батжавын Баяртуул, Лугаагийн Халиун нарт 2023 оны 10 дугаар сарын 08-21-ний хооронд ажлын 10 хоногийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
  4. Өөрийн хүсэлтээр Дулмаагийн Батхишигийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
  5. ШУС-д 2023 оны намрын улиралд нийт 21 магистрант докторантыг туслахаар ажиллуулах хүсэлтийг Ахисан түвшний сургуульд хүргүүлэхээр шийдвэрлэв.