ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Их Британи, Америк судлалын тэнхимийн эрхлэгч Ренчиний Батсүрэнгийн тайлан тайланг тэнхимээр хэлэлцсэн тухай
- Гадаад хэл, сургалтын төвийн эрхлэгч Дашцэрэнгийн Отгонтуяагийн ажлын тайлан, тэнхимийн эрхлэгчид нэр дэвшүүлэх тухай
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч Ганбаатарын Нандинбилигийн ажлын тайлан, тэнхимийн эрхлэгчид нэр дэвшүүлэх тухай
- 2023-2024 оны хичээлийн жилд Дагийраазайн Нямдоржийг Утга зохиол, урлаг судлалын тэнхимд гэрээт дэд профессороор ажиллуулах тухай
- ШУТ Улаанбаатар паркаас Монгол хэл утга зохиолын чиглэлээр С.Байгалсайхан, Археологийн чиглэлээр Д.Эрдэнэбаатар нарыг зөвлөх профессороор ажиллуулах тухай /Тухайн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг ШУС-д шилжүүлсэн/
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дадлагажигч багш Жигжидсүрэнгийн Бодьбаатарын докторантурын чөлөөний хугацааг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгах тухай
- Амарын Дуламсүрэнг Ази судлалын тэнхимийн туслах ажилтны түр орон тоонд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллуулах тухай
- Сэтгэл судлалын тэнхимийн туслах ажилтан Ц.Нямхүү 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн тул туслах ажилтны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах тухай
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Готовын Эрдэнэчимэг нь эрүүл мэндийн эмчилгээ, оношилгоонд хамрагдах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажлын 22 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай.
- НУС-т үйлчлэгч ажилтай Я.Энхтуяа нь эрүүл мэндийн шалтгаанаар цалинтай чөлөө авах тухай хүсэлт /2023 оны 11 дүгээр сарын 01-ний 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 22 хоног/
- Газарзүйн тэнхимийн дэд профессор Даваасүрэнгийн Даваадорж Эстони улсад сургалтад хамрагдах болсон тул 2023.10.30-2023.11.13-ны өдрийг хүртэл ажлын 10 хоног цалинтай чөлөө авах тухай
- БУС-ын үйлчилгээний ажилтан Аварзэдийн Хансаа 2023.10.25-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
- 13. 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын багш нарын цагийн ноогдол, 2-р улирлын цагийн хуваарилалт
Хурлын шийдвэр
- Их Британи, Америк судлалын тэнхимийн дэд профессор Ренчиний Батсүрэн тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны тайлангаа хэлэлцүүлж хангалттай хэмээн дүгнэгдсэн тул 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2 жил үргэлжлүүлэн ажиллуулах;
- Гадаад хэл, сургалтын төвийн эрхлэгчид нэр дэвшиж олонхын санал авсан дэд профессор Ядамжавын Бадамсүрэнгийн нэрийг МУИС-ийн захиргаанд хүргүүлэх;
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгчид нэр дэвшиж олонхын санал авсан дэд профессор Бямбасүрэнгийн Хишигсүх, дэд профессор Сүхбаатарын Дашдэжид нарын нэрсийг МУИС-ийн захиргаанд хүргүүлэх;
- 2023-2024 оны хичээлийн жилд Дагийраазайн Нямдоржийг утга зохиол хөтөлбөрт гэрээт дэд профессороор ажиллуулах;
- ШУТ Улаанбаатар паркаас Монгол хэл утга зохиолын чиглэлээр С.Байгалсайхан, Археологийн чиглэлээр Д.Эрдэнэбаатар нарыг зөвлөх профессороор ажиллуулах тухай асуудлыг журмын дагуу холбогдох тэнхимээс санал ирүүлсний дараа хэлэлцэх;
- Өөрийн хүсэлтээр Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дадлагажигч багш Жигжидсүрэнгийн Бодьбаатарын докторантурын чөлөөний хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгаж, НДШ-ийг хүн өөрт нь хариуцуулах;
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Амарын Дуламсүрэнг Ази судлалын тэнхимийн туслах ажилтнаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түр орон тоон дээр ажиллуулах;
- Сэтгэл судлалын тэнхимийн туслах ажилтан Цэнд-Очирын Нямхүү 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн тул туслах ажилтны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
- Эрүүл мэндийн шалтгаанаар Ази судлалын тэнхимийн ахлах багш Готовын Эрдэнэчимэгт 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажлын 22 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Эрүүл мэндийн шалтгаанаар НУС-т үйлчлэгч ажилтай Я.Энхтуяад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 22 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Газарзүйн тэнхимийн дэд профессор Даваасүрэнгийн Даваадоржид 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажлын 10 өдрийн цалинтай чөлөөг олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Өөрийн хүсэлтээр БУС-ын үйлчлэгч ажилтай Аварзэдийн Хансааг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.


