Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцэх асуудал: 

  1. Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Уламбаярын Эрдэнэбатын ажлын тайланг тэнхимээр хэлэлцсэн тухай
  2. Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Чулуунбатын Нарантуяагийн ажлын тайланг тэнхимээр хэлэлцсэн тухай
  3. Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Төгсбуяны Булганхангайг Биологийн тэнхимд лаборантаар 2023.11.01-ний өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
  4. Газарзүйн тэнхимийн туслах ажилтан Батзулын Хишигдоржийг өөрийн хүсэлтээр 2023.11.16-ны өдрөөс ажлаас чөлөөлөх, орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах тухай
  5. Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Жамбазундуйн Мягмарсүрэнг Математикийн тэнхимийн туслах ажилтнаар 2023.10.30-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
  6. ХУС-ын үйлчлэгч Дамдинжавын Наранжаргал нь өөрөө хавдрын дараах шатны эмчилгээтэй, гэр бүлийн гишүүнээ асрах, ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан /нөхөр нь өнчин тархинд хавдрын голомттой гэж оношлогдсон/ буцалтгүй мөнгөн тусламж хүсэх тухай
  7. Хорхойн Цэндийг БУС-ын үйлчилгээний ажилтнаар 2023.10.26-ны өдрөөс ажиллуулах тухай /А.Хансаагийн оронд/
  8. Эдийн засгийн тэнхимийн профессор Банзрагчийн Отгонтөгс Тайланд улсад сургалтад хамрагдах болсон тул 2023.11.14-21-ний өдрийг хүртэл ажлын 6 өдрийн цалинтай чөлөө авах тухай
  9. Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Довчинсүрэнгийн Халиун Филиппин улсад төслийн ажлаар хуралд оролцох тул 2023.11.07-17-ны өдрийг хүртэл ажлын 9 өдрийн цалинтай чөлөө авах тухай

Хурлын шийдвэр

  1. Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, профессор Уламбаярын Эрдэнэбат тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны тайлангаа хэлэлцүүлж хангалттай хэмээн дүгнэгдсэн тул 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 жил үргэлжлүүлэн ажиллуулах;
  2. Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Чулуунбатын Нарантуяаг тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны тайлангаа хэлэлцүүлж хангалттай хэмээн дүгнэгдсэн тул 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 жил үргэлжлүүлэн ажиллуулах;
  3. Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Төгсбуяны Булганхангайг Биологийн тэнхимд лаборантаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах;
  4. Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Жамбазундуйн Мягмарсүрэнг Математикийн тэнхимийн туслах ажилтнаар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах;
  5. Өөрийн хүсэлтээр Газарзүйн тэнхимийн туслах ажилтан Батзулын Хишигдоржийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлөх, тус орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
  6. ХУС-ын үйлчлэгч Дамдинжавын Наранжаргалд 1 удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  7. Хорхойн Цэндийг БУС-ын үйлчилгээний ажилтнаар 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  8. Эдийн засгийн тэнхимийн профессор Банзрагчийн Отгонтөгсөд 2023 оны 11 дүгээр сарын 14-21-ний өдрийг хүртэл ажлын 6 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  9. Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Довчинсүрэнгийн Халиунд 2023 оны 11 дүгээр сарын 07-17-ны өдрийг хүртэл ажлын 9 өдрийн цалинтай чөлөө олгохоор /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.