ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд хос хөтөлбөрөөр оюутан суралцуулах тухай
- Б.Ганчимэгийг НУС-д үйлчилгээний ажилтнаар туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
- Химийн тэнхимийн профессор Б.Энхсаруулд чөлөө олгох тухай
- БУС-ын санхүүгийн нөхцөл байдал
- Цаг үеийн асуудал 2024 оны төсөв
Хурлын шийдвэр
- Хос хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан /БУС-3, НУС-11, ХУС-4/ нэр бүхий 18 оюутныг МУИС-ийн захирлын тушаалаар 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлаас суралцуулах;
- Батбаярын Ганчимэгийг НУС-ын үйлчилгээний ажилтнаар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл туршилтын хугацаагаар ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Химийн тэнхимийн профессор Бямбажавын Энхсаруулд 2023 оны 11 дүгээр сарын 06-15-ны өдрийг хүртэл ажлын 7 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/


