ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Химийн тэнхимийн лаборант Батнасангийн Эрдэнэтунгалагийн туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай /2023.04.26-аас ажиллаж байгаа/
- МУИС-ийн ШУТП-ийн Түүх, археологийн тэнхимийн гэрээт зөвлөх профессор Д.Эрдэнэбаатарын асуудлыг Археологи, антропологийн тэнхимийн хурлаар хэлэлцсэн тухай
Хурлын шийдвэр
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Химийн тэнхимийн лаборант Батнасангийн Эрдэнэтунгалагийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Археологийн чиглэлээр Д.Эрдэнэбаатар, Монгол хэл утга зохиолын чиглэлээр С.Байгалсайхан нарыг зөвлөх профессороор ажиллуулах боломжгүйг ХХНБГ-т уламжлахаар шийдвэрлэв.


