ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Геологи, геофизикийн тэнхимийн дэд профессор Болдын Бат эрүүл мэндийн шалтгааны улмаас (Ходоодны мэс засалд орох болон хагалгааны дараах эмчилгээ хийлгэх) 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаагаар 1 сар цалинтай чөлөө хүсэх тухай
- Гадаад хэл сургалтын төвийн ахлах багш Очирбатын Батхуяг нь оношилгоо, эмчилгээнд хамрагдах шаардлагатай байгаа тул 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10 хүртэл ажлын /20/ өдрийн цалинтай чөлөө олгох тухай.
- БУС-ын үйлчлэгч Бандийн Тогтохсүрэн 2023.10.02-2023.11.01 хүртэл 1 (нэг) сар цалингүй чөлөө авсан. Чөлөөний хугацаа дууссанаас хойш ажилдаа ирээгүй. Өөр ажилд орсон тул ажлаас чөлөөлөх тухай
- Үйлчлэгч Төмөрбаатарын Лхагвасүрэн нь 2023.11.16-ны өдрөөс үйлчлэгч Баасанхүүгийн Алтанцэцэгийн өвчтэй байх хугацаанд ажил хавсран гүйцэтгэх тухай
- Социологи хөтөлбөрт цахимаар суралцаж байгаа БНХАУ-ын 7 докторант суралцагсдад англи хэлээр хичээл зааж байгаа М.Батбаатар, С.Нарантуяа, Т.Бүрэнжаргал, П.Цэрэнбазар, Я.Отгонбаяр нарын хөлсийг цагаар тооцож олгох тухай
- Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн Ажил мэргэжил судлал салбар дундын магистрын хөтөлбөрт хичээл орж байгаа М.Батбаатар, Г.Түмэннаст, Д.Гомбо нарын хөлсийг цагаар тооцож олгох тухай
- Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчид дэд профессор, Болдбаатарын Мягмарсүрэн, дэд профессор Нинжбатын Ууганбаатар нарын нэрийг дэвшүүлэх тухай
- Эдийн засгийн тэнхимийн багш Баатарын Оюун-Эрдэнэд 2023.08.27-2023.09.27 хүртэл цалингүй чөлөө олгох тушаалыг нөхөн гаргах тухай
- Сэтгэл судлалын тэнхимийн туслах ажилтнаар Уламбаярын Удвалыг туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
Хурлын шийдвэр
- Эрүүл мэндийн шалтгаанаар Геологи, геофизикийн тэнхимийн дэд профессор Болдын Батад 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ажлын 24 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Эрүүл мэндийн шалтгаанаар Гадаад хэл сургалтын төвийн ахлах багш Очирбатын Батхуягт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10 хүртэл ажлын 20 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Өөр ажилд орсон тул БУС-ын үйлчлэгч Бандийн Тогтохсүрэнг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- ХУС-ын үйлчлэгч Баасанхүүгийн Алтанцэцэгийн өвчтэй байх хугацаанд үйлчлэгч Төмөрбаатарын Лхагвасүрэнг 2023.11.16-ны өдрөөс хавсран ажиллуулж, 40% нэмэгдэл олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Социологи хөтөлбөрт цахимаар суралцаж байгаа БНХАУ-ын нэр бүхий 7 докторант оюутанд англи хэлээр хичээл заасан багш нарын хөлсийг цагаар тооцож олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Ажил мэргэжил судлал салбар дундын магистрын хөтөлбөрт хичээл заасан нэр бүхий багш нарын хөлсийг цагаар тооцож олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчид нэр дэвшиж олонхын санал авсан дэд профессор Болдбаатарын Мягмарсүрэн, дэд профессор Нинжбатын Ууганбаатар нарын нэрсийг МУИС-ийн захиргаанд хүргүүлэх;
- Хүндэтгэн үзэх шалтгаанаар Эдийн засгийн тэнхимийн багш Баатарын Оюун-Эрдэнэд 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө олгох;
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Уламбаярын Удвалыг Сэтгэл судлалын тэнхимд туслах ажилтнаар 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулахаар тус тус шийдвэрлэв.


