ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийнхурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Лазерын судалгааны төвийн лаборантын ажлын байрны сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Нацагдоржийн Наранбилэгтийг 2023.12.15-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
- 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинэ багш авах тухай хүсэлт
- Биологийн тэнхимийн багш Пүрэвдоржийн Жаргалсайхан МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5 дахь заалтын дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд (2024.01.02-2024.06.30) 6 сарын хугацаатай цалинтай чөлөө авах тухай
- Гадаад хэл, сургалтын төвийн ахлах багш Очирбатын Батхуяг нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт.
- Физикийн тэнхимийн багш Монголын Батпүрэв чөлөөний хугацаагаа 2023.10.01-ээс 2025.10.01-ний өдрийг хүртэл сунгуулах тухай хүсэлт
- Түүхийн тэнхимийн зөвлөх профессор Жамсрангийн Урангуа нь Эрасмус хөтөлбөрийн дагуу ХБНГУ-ын Хумболдтын их сургуулийн Төв Ази, Африк судлалын институтийн Монгол судлалын семинарт оролцох тул 2023 оны 12 дугаар сарын 04-15-ны өдрийг дуустал ажлын 10 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай.
- Биологийн тэнхимийн профессор Нэргүйн Сонинхишиг ХБНГУ-ын Фрайбургийн ИС-ийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн факультетад судалгааны ажил хийх тул 2023.12.11-2024.01.05-ны өдрийг дуустал ажлын 18 хоног цалинтай чөлөө авах тухай
Хурлын шийдвэр
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Нацагдоржийн Наранбилэгтэйг Лазерын судалгааны төвийн лаборантаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах;
- 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинэ багш авах сонгон шалгаруулалт зарлуулахаар холбогдох тэнхимүүдээс ирүүлсэн саналыг дэмжиж, хурлын шийдвэр, холбогдох материалыг ХНМС, HR-д оруулж ХХНБГ-т хүргүүлэх;
Байгалийн ухааны салбар
- Биологийн тэнхим-1 багш /Амьтан судлал/
Нийгмийн ухааны салбар
- Археологи, антропологи тэнхим-1 багш /Археологийн хөтөлбөрт урилгаар/
- Сэтгэл судлалын тэнхим-1 багш
- Эдийн засгийн тэнхим-1 багш
Хүмүүнлэгийн ухааны салбар
- Европ судлалын тэнхим-1 багш
- 2.Утга зохиол, урлаг судлалын тэнхим-1 багш
- Биологийн тэнхимийн багш Пүрэвдоржийн Жаргалсайханд МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5 дахь заалтын дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай цалинтай чөлөөг олгох;
- Өөрийн нь хүсэлтээр Гадаад хэл, сургалтын төвийн ахлах багш Очирбатын Батхуягийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн Физикийн тэнхимийн багш Монголын Батпүрэвийн чөлөөний хугацаагаа сунгуулах хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн саналыг ХХНБГ-т уламжлах;
- Түүхийн тэнхимийн зөвлөх профессор Жамсрангийн Урангуад 2023 оны 12 дугаар сарын 04-15-ны өдрийг дуустал ажлын 10 өдрийн цалинтай олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Биологийн тэнхимийн профессор Нэргүйн Сонинхишигт 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал ажлын 18 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/-оор тус тус шийдвэрлэв.