ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 12 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Хасагдах нөхцөл үүссэн бакалавр, магистр, докторын түвшний суралцагчид
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Рагчаа овогтой Гантулгыг Газарзүйн тэнхимийн туслах ажилтнаар 2023.12.13-аас туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
- Социологи, нийгмийн ажлын тэнхимийн туслах ажилтан Мөнхбатын Жадамба-Эрдэнэ нь 2023.12.15-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа тул туслах ажилтны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах тухай
- Түүхийн тэнхимийн дэд профессор Дашдэлэгийн Дашдуламын эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээнд хамрагдах болсон тул 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ажлын 23 (хорин гурав) өдрийн цалинтай чөлөө авах хүсэлт
- Энхтөрийн Лхагвааг БУС-ын үйлчилгээний ажилтнаар 2023.12.13-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
Хурлын шийдвэр
- Тэнхим болон СХЧБГ-аас ирүүлсэн саналыг үндэслэн суралцагчийг сургуулиас хасах үйл ажиллагааны удирдамжийн дагуу хасагдах болзол хангасан:
- БУС-ын нэр бүхий бакалаврын 100, магистр 13, доктор 10 суралцагч буюу нийт 123
- НУС-ын нэр бүхий бакалаврын 49, магистр 31, доктор 14 суралцагч буюу нийт 94
- – ХУС-ын нэр бүхий бакалаврын 68, магистр 9, доктор 5 буюу нийт 82 суралцагчийг сургуулиас чөлөөлөх;
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Рагчаагийн Гантулгыг Газарзүйн тэнхимийн туслах ажилтнаар 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах;
- Өөрийн нь хүсэлтээр Социологи, нийгмийн ажлын тэнхимийн туслах ажилтан Мөнхбатын Жадамба-Эрдэнийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусвар болгох, туслах ажилтны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
- Түүхийн тэнхимийн дэд профессор Дашдэлэгийн Дашдуламд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ажлын 23 (хорин гурав) өдрийн цалинтай чөлөө олгох; /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Энхтөрийн Лхагвааг БУС-ын үйлчилгээний ажилтнаар 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулахаар /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.


