ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн туслах ажилтан Пүрэвдоржийн Даваадоржийн чөлөөний хугацаа дууссан тул 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллах хүсэлт
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Шагдарын Туяагийн чөлөөний хугацаа дууссан тул 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлт
- Физикийн тэнхимийн ахлах багш Алтангэрэлийн Дулмаа ар гэрийн гачигдлын улмаас 2024.02.01-2024.06.15 хүртэл цалингүй чөлөө авах тухай
- Эдийн засгийн тэнхимийн багш Загдсүрэнгийн Баасандорж эрүүл мэндийн шалтгааны улмаас 2024 оны 02 сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаагаар чөлөөний хугацаагаа сунгуулах тухай хүсэлт
- “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 7.4-д заасан шалгуурыг хангаж буй тул Антропологи, археологийн тэнхимийн “Хүн ам зүй” хөтөлбөрийн багш Цэрэннадмидын Амартүвшинийг ахлах багш албан тушаалын зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
- МУИС-д хэрэгжүүлсэн бүтцийн өөрчлөлттэй уялдуулан Антропологи, археологийн тэнхимийн нэрд өөрчлөлт оруулах тухай
- НУС-ын үйлчилгээний ажилтан Г.Оюунжаргалд буцалтгүй тусламж олгох тухай
- 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд сургалт, судалгааны туслах ажиллуулсан тайлан
Хурлын шийдвэр
- Чөлөөний хугацаа нь дуусаж ажилдаа орох хүсэлт гаргасан Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн туслах ажилтан Пүрэвдоржийн Даваадоржийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
- Чөлөөний хугацаа нь дуусаж ажилдаа орох хүсэлт гаргасан Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Шагдарын Туяаг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
- Өөрийн нь хүсэлтээр Физикийн тэнхимийн ахлах багш Алтангэрэлийн Дулмаад 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар цалингүй чөлөө олгож, чөлөөтэй байх хугацааны НДШ-ийг хувь хүн (А.Дулмаа)-д өөрт нь хариуцуулах;
- Өөрийн нь хүсэлтээр Эдийн засгийн тэнхимийн багш Загдсүрэнгийн Баасандоржийн чөлөөний хугацааг 2024 оны 02 сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл сунгаж, чөлөөтэй байх хугацааны НДШ-ийг хувь хүн (З.Баасандорж)-д өөрт нь хариуцуулах;
- Антропологи, археологийн тэнхимийн “Хүн ам зүй” хөтөлбөрийн багш Цэрэннадмидын Амартүвшин нь ахлах багш албан тушаалын зэрэглэлд ажиллах болзол, шалгуурыг хангасан тул 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
- МУИС-д хэрэгжүүлсэн бүтцийн өөрчлөлттэй уялдуулан Антропологи, археологийн тэнхимийн нэрд өөрчлөлт оруулах тухай тэнхимийн саналыг үндэслэн нэршлийг Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхим гэж өөрчлөх;
- НУС-ын үйлчилгээний ажилтан Г.Оюунжаргалд ХДЖ-д заасны дагуу буцалтгүй тусламж олгох;
- 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд сургалт, судалгааны туслахаар ажилласан: Д.Рэнчиндорж, М.Оюу-Эрдэнэ, Н.Зол, С.Бэлгүүнзаяа, С.Нахиа, Ц.Үржин, Б.Баднаа-Ундрам, Б.Пүрэвдорж, Б.Тамир, М.Алтансүх, М.Маралмаа, Б.Солонго, Н.Бадамцэцэг, Ц.Бат-Өргөө, Ц.Хонгорзул, Б.Пүрэвсүрэн, И.Номин-Эрдэнэ нарын тайланг хангалттай гэж дүгнэж, холбогдох материалыг АТС-д хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.


