МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Гадаад хэлний төв дээр олон улсын шалгалт авах “NUM TEST CENTER”-г өнөөдөр нээлээ. Дэлхийн олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан Монгол хэлний түвшин тогтоох Томфил (TOMFL) олон улсын шалгалтыг Монгол Улсын Их сургууль хэрэглээнд түүчээлэн нэвтрүүллээ. Энэхүү тестийн тусламжтайгаар гадаад хүний монгол хэлний ярих, сонсох, бичих, унших чадвар ямар түвшинд байгааг тогтоох боломжтой. Ийнхүү TOMFL шалгалтыг цахимаар дэлхийн өнцөг булан бүрээс өгөх боломж бүрдлээ.
Түүнчлэн МУИС олон хэлний шаталсан сургалт явуулдаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн TOEFL, IELTS, PTE болон бусад хэлний шалгалт авах стандарт шаардлага хангасан, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон танхимыг нээсэн нь МУИС-ийн Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан дэлхийн жишигт нийцэх хэлний өндөр мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилтын хүрээнд оюутнууд олон улсын шалгалтуудыг амжилттай өгч, гадаадын их дээд сургуулиудад богино болон урт хугацаагаар суралцах оюутан солилцоо, 2+2 хөтөлбөрт хамрагдах, эрдэм шинжилгээ, судалгаа хийх боломжтой болж байна.