Англи хэлний улсын XXVI олимпиадыг БШУЯ, Боловсролын Ерөнхий Газар, ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Гадаад хэлний төв хамтран 4 сарын 19-21-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс эрдэм ухаан, оюун мэдлэгээрээ шалгаран ирсэн ЕБС-ийн 9, 12-р ангийн 570 сурагч, 35 багш хүчээ сорьлоо.
Энэ удаагийн олимпиадыг 9-р ангийн стандарт, гүнзгийрүүлсэн, 12-р ангийн стандарт, гүнзгийрүүлсэн, багш гэсэн 5 төрлөөр бичгийн болон аман шалгалтыг зохион байгуулж 31 алтан медаль, 62 мөнгөн медаль, 62 хүрэл медалийн эздийг тодрууллаа. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Скайтел групп”, “Би Эн Ай Эн Би капитал”, “Улаанбаатар пропертиз ХХК”, “МН.НБМ Холдинг ХХК” компаниуд олимпиадыг ивээн тэтгэж оролцлоо.
Улсын хэмжээний энэхүү олон оролцогчтой олимпиадыг дэмжин ажилласан ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын захиргаа, хамт олонд талархал илэрхийлье!