Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцэх асуудал: 

  1. Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Жамьян-Омбо овогтой Гантулгын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцүүлэх тухай
  2. Боловсрол судлалын тэнхимийн багш Бишхорлоогийн Болдсүрэн Сэтгэл судлалын тэнхимд шилжин ажиллах тухай хүсэлт
  3. Геологи геофизикийн тэнхимийн эрхлэгчид нэр дэвшүүлэх тухай
  4. Ази судлалын тэнхимийн солонгос хэлний зочин багш Ду Сонгёны гэрээг 2024.09.01-2025.06.15 хүртэл сунгаж, үргэлжлүүлэн ажиллуулах тухай
  5. Химийн тэнхимийн багш Шагдарсүрэн овогтой Сайнбилэгийг МУИС-д ПБАЖ-ын 7.4-д заалтын дагуу ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
  6. Антропологи, археологийн тэнхимийн туслах ажилтан Ганхуягийн Сумъяа 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт

Хурлын шийдвэр:

  1. Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Жамьян-Омбын Гантулгыг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
  2. Боловсрол судлалын тэнхимийн багш Бишхорлоогийн Болдсүрэнг өөрийнх нь хүсэлт, Сэтгэл судлалын тэнхимд үүссэн хүний нөөцийн хомсдол, цагийн ачаалал, сургалтын хэвийн байдалд эрсдэл учраад байгааг харгалзан намрын улирлаас Сэтгэл судлалын тэнхимд шилжүүлэн ажиллуулах;
  3. Геологи геофизикийн тэнхимийн эрхлэгчид нэр дэвшиж тэнхимийн хурлаас олонхын санал авсан ахлах багш Баяраагийн Тамирын нэрийг МУИС-ийн захиргаанд хүргүүлэх;
  4. Ази судлалын тэнхимийн солонгос хэлний зочин багш Ду Сонгёны гэрээг сунгаж, 2024-2025 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ажиллуулах;
  5. Химийн тэнхимийн багш Шагдарсүрэнгийн Сайнбилэгийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс ахлах багшаар ажиллуулах тухай гарсан шийдвэрийг ШУС-ийн захиргаа дэмжиж байгааг захиргаанд уламжлах;
  6. Өөрийн нь хүсэлтээр Антропологи, археологийн тэнхимийн туслах ажилтан Ганхуягийн Сумъяаг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор тус тус шийдвэрлэв.