Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцэх асуудал:

  1. Химийн тэнхимийн профессор Бямбажавын Энхсаруулыг Итали улсад зохион байгуулагдах “Тос, хий болон нефтийн инженерчлэл” Олон улсын 3 дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх ажлаар 2024 оны 09 дүгээр сарын 18-27-ны өдрүүдэд Итали улсад томилон ажиллуулах тухай
  2. Европ судлалын тэнхимийн ахлах багш Цогт-Очирын Цогзолмаа нь нүдний өндөр өртөгтэй мэс ажилбарт орох шаардлагатай байгаа тул ХДЖ-ын 23.1.5 дахь заалтын дагуу буцалтгүй тусламж олгох тухай хүсэлт
  3. Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Дамдинсүрэнгийн Эрдэнэбулган нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын сарын 25-ны өдрийг хүртэл Армени улс дах American University салбар сургуульд туршлага судлах, хамтын төсөл хэрэгжүүлэх ажлаар явах тул 3 сарын хугацаатай цалинтай чөлөө хүсэх тухай /ХДЖ-ын 18.2.4 дэх заалт/

Хурлын шийдвэр:

  1. Химийн тэнхимийн профессор Бямбажавын Энхсаруулыг 2024 оны 09 дүгээр сарын 18-27-ны өдрүүдэд Итали улсад томилон ажиллуулахаар 8 хоногийн чөлөө олгох;
  2. Европ судлалын тэнхимийн ахлах багш Цогт-Очирын Цогзолмаад ХДЖ-ын 23.1.5 дахь заалтын дагуу 2 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  3. Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Дамдинсүрэнгийн Эрдэнэбулганд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын сарын 25-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай цалинтай чөлөө олгохоор тус тус шийдвэрлэв.