ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Химийн тэнхимийн лаборант Цэвэглхасүрэнгийн Цэцэг-Эрдэнийн туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай (2024.03.01-ээс ажиллаж байгаа)
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн ахлах багш Дагийраазайн Нямдоржийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1 улирал туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан
Хурлын шийдвэр:
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Химийн тэнхимийн лаборант Цэвэглхасүрэнгийн Цэцэг-Эрдэнийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн ахлах багш Дагийраазайн Нямдоржийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар тус тус шийдвэрлэв.


