ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Социологи, нийгмийн ажлын тэнхимийн туслах Мөнхбаярын Намууны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 07 сарын 01 хүртэл туршилтын хугацаагаар ажилласан ажлын тайлан хэлэлцэх тухай
- Даадайн Цэрэндуламыг Байгалийн ухааны салбарын (хичээлийн 2-р байр) үйлчлэгчийн албан тушаалд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хөлсөөр ажиллуулах тухай
- 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд сургалт, судалгааны туслах ажиллуулсан тайлан
Хурлын шийдвэр:
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн туслах Мөнхбаярын Намууныг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- Даадайн Цэрэндуламыг Байгалийн ухааны салбарын (хичээлийн 2-р байр) үйлчлэгчийн албан тушаалд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хөлсөөр ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд сургалт, судалгааны туслахаар ажилласан: Б.Ганбилэг, Б.Дархижав, А.Содбаатар, М.Билгүүнчимэг, Ц.Түвшинзаяа, Ц.Бат-Өргөө, Г.Буянцэцэг, М.Мөнгөнсүх, М.Маралмаа, О.Одсүрэн, М.Энхжин, М.Батчимэг, М.Батмөнх нарын тайланг хангалттай гэж дүгнэж, холбогдох материалыг АТС-д хүргүүлэх,
- Ар гэр, хувийн шалтгаанаар дурдсан хугацаанд тайлангаа тавиагүй нэр бүхий 10 оюутныг 2024 оны 08 дугаар сарын 28-ны захиргааны хурлаар оруулахаар шийдвэрлэв.


