Хурал: 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Багшийн орон тооны сонгон шалгаруулалтын мэргэжлийн болон Англи хэлний шалгалтад тэнцсэн горилогчдыг багшаар ажиллуулах тухай
- Шагналын асуудал /Багш нарын баяртай холбогдуулан/
- Улаанбаатар паркаас шилжин ирж байгаа багш нарын асуудал
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Шагдарын Туяаг Антропологи, археологийн тэнхимд шилжүүлэн ажиллуулах тухай
- ХУС-ын Гадаад хэл сургалтын төвийн ахлах багш Пүрэвийн Түмэнгэрэл, Адъяагийн Сүхмаа нарын Их Британи, Америк судлалын тэнхимд шилжин ажиллах тухай хүсэлт
- Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Ядамсүрэнгийн Одцэцэг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт.
- Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Энхтайвангийн Ундраагийн чөлөөний хугацааг сунгуулах тухай хүсэлт.
- Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Мягмархорлоогийн Чаминцэцэг нь БНУУ-д докторантурт суралцах болсон тул 2024.09.02-2028.09.02 хүртэл чөлөө хүсэх тухай
- Их Британи, Америк судлалын тэнхимийн ахлах багш Жамаагийн Эрдэнэбат эрүүл мэндийн шалтгаанаар 2024.09.02-2024.12.31-нийг дуустал цалингүй чөлөө хүсэх тухай
- Физикийн тэнхимийн ахлах багш Баярсайханы Алтанхүүгийн 6 сарын цалинтай чөлөөний хугацааны тайлан
- Физикийн тэнхимийн Оргилсайханы Гэрэлмаа Япон улсад сургалтад явах тул 2024.09.02-ны өдрөөс 3 сарын хугацаатай цалингүй чөлөө хүсэх тухай
- Биологийн тэнхимийн лаборант Баяндоржийн Цэрэнжадамба 2024.08.20-2026.08.20-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөгөө сунгуулах тухай
- ХУС-т үйлчлэгч ажилтай Сандагсүрэнгийн Сайнгэрэлийн ээж зүрхний хагалгаанд орж, асрах шаардлагатай байгаа тул 08.26-2024.09.06-ны өдрийг дуустал ажлын 10 өдрийн цалинтай чөлөө олгох тухай.
- ХУС-т үйлчлэгч ажилтай Лхагваагийн Дамбамаа нь 2024.08.26-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай.
- Очирбатын Хишигбаярыг ХУС-т 2024.08.28-ны өдрөөс үйлчлэгчээр ажиллуулах тухай санал
- Геологи, геофизикийн тэнхимийн туслах ажилтан Мөнхзаяагийн Номинцэцэг ар гэрийн шалтгааны улмаас 2024.08.12-2024.09.12-ны өдрийг хүртэл 1 сарын цалинтай чөлөө хүсэх тухай
- БУС-ын үйлчлэгч Батбаярын.Баярмаа эрүүл мэндийн шалтгааны улмаас 2024.08.26-аас 1 сарын цалинтай чөлөө хүсэх тухай
- БУС-ын үйлчлэгч Тогтохын Цацрал 2024.09.02-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэрт гарах тухай
- 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд сургалт, судалгааны туслах ажиллуулсан тайланг хэлэлцэх
Хурлын шийдвэр:
- Багшийн сонгон шалгаруулалтад тэнцэж, багшаар ажиллах болзол, шалгуурыг хангасан Лхагвасүрэнгийн Энхтүшигийг Сэтгэл судлалын тэнхимд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс багшийн зэрэглэлд туршилтын хугацаагаар ажиллуулах;
- Шагналын материалыг тэнхимүүдээс ирүүлсэн саналаар ЗХНГ-т хүргүүлэх;
- Улаанбаатар паркаас шилжин ирж буй Б.Галбадрах, Т.Идэрхангай, Э.Мижиддорж, Б.Батчимэг нарын ажиллах хүсэлтийг протоколд тэмдэглэснээр ЗХНГ-т хүргүүлэх;
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Шагдарын Туяаг Антропологи, археологийн тэнхимд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс шилжүүлэн ажиллуулах;
- Гадаад хэл сургалтын төвийн ахлах багш Пүрэвийн Түмэнгэрэл, Адъяагийн Сүхмаа нарыг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс Их Британи, Америк судлалын тэнхимд шилжүүлэн ажиллуулах;
- Өөрийн нь хүсэлтээр Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Ядамсүрэнгийн Одцэцэгийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Энхтайвангийн Ундраагийн чөлөөний хугацааг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгаж, чөлөөтэй байх хугацааны НДШ-ийг хувь хүн өөрт нь хариуцуулах;
- Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Мягмархорлоогийн Чаминцэцэгт 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2028 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл чөлөө цалингүй чөлөө олгож, НДШ-ийг ХДЖ-ын 19.5 дахь заалтын дагуу төлөх;
- Их Британи, Америк судлалын тэнхимийн ахлах багш Жамаагийн Эрдэнэбатад эрүүл мэндийн шалтгаанаар 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цалингүй чөлөө олгож, НДШ-ийг хувь хүн өөрт нь хариуцуулах;
- Физикийн тэнхимийн ахлах багш Баярсайханы Алтанхүүг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
- Физикийн тэнхимийн лаборант Оргилсайханы Гэрэлмаад 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал цалингүй чөлөө олгож, НДШ-ийг ХДЖ-ын 19.5.2 дахь заалтын дагуу төлөх;
- Биологийн тэнхимийн лаборант Баяндоржийн Цэрэнжадамбын хүүхэд асрах чөлөөний хугацааг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгах;
- Үйлчилгээний ажилтан Сандагсүрэнгийн Сайнгэрэлд 2024.08.26-2024.09.06-ны өдрийг дуустал ажлын 10 өдрийн цалинтай чөлөө олгох (Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар)
- Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан тул Лхагваагийн Дамбамааг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох; (Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар)
- Очирбатын Хишигбаярыг ХУС-т 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс үйлчлэгчээр ажиллуулах (Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар)
- Геологи, геофизикийн тэнхимийн туслах ажилтан Мөнхзаяагийн Номинцэцэгт 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1 сарын хугацаатай цалинтай чөлөө олгох (Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар)
- Үйлчилгээний ажилтан Батбаярын Баярмаад эрүүл мэндийн шалтгааны улмаас 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1 сарын хугацаатай цалинтай чөлөө олгох (Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар)
- Өөрийн нь хүсэлтээр үйлчилгээний ажилтан Тогтохын Цацралыг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох; (Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар)
- 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд сургалт, судалгааны туслахаар ажилласан С.Алимаа, О.Далайцэцэг, С.Бэлгүүнзаяа, Да.Ридан, Ц.Хандмаа, Ц.Хонгорзул, М.Үүрийнтуяа, Д.Номин, нарын тайланг хангалттай гэж дүгнэж, холбогдох материалыг АТС-д хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.


