ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал
- 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн тухай мэдээлэл
- ШУС-ийн санхүүгийн өнөөгийн байдал
- Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны эрхлэгчид нэр дэвшүүлэх тухай
- Ази судлалын тэнхимийн хятад хэлний салбарт Жу Янг 2024-2025 оны хичээлийн жилд мэргэжилтэн багшаар ажиллуулах тухай
- Ази судлалын тэнхимийн багш Бат-Очирын Гэрэлт-Ирээдүй 2024.11-23-ны өдрийг хүртэл ажлын 10 өдрийн цалинтай чөлөө хүсэх
- Европ судлалын тэнхимийн багш Галиндэвийн Гэрэлмаа 2024.11.11-23-ны өдрийг хүртэл ажлын 10 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
- Химийн тэнхимийн лаборант Батнасангийн Эрдэнэтунгалаг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр 2024.11.01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай
- Химийн тэнхимийн лаборант Төмөрсүхийн Сарантуяад ар гэрийн гачигдлын улмаас 2024.11.15-аас 1 сар цалинтай чөлөө олгох тухай
- Химийн тэнхимийн лаборант Гантөмөрийн Энхжаргалд сануулах арга хэмжээ авах тухай
- Физикийн тэнхимийн Оптикийн лабораторийг (313 тоот) Монгол улсад оптикийн судалгааг үүсгэн хөгжүүлсэн М.Лувсандоржийн нэрэмжит болгох тухай
Хурлын шийдвэр:
- Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгчид нэр дэвшиж тэнхимийн хурлаас олонхын санал авсан дэд профессор Бямбажавын Наранбаатар, дэд профессор Ганбаатарын Мэндхүү нарын нэрсийг МУИС-ийн захиргаанд хүргүүлэх;
- Ази судлалын тэнхимээс ирүүлсэн саналаар хятад хэлний салбарт мэргэжилтэн Жу Янг 2024-2025 оны хичээлийн жилд дадлагажигч багшаар ажиллуулах;
- Ази судлалын тэнхимийн Бат-Очирын Гэрэлт-Ирээдүйд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 22-ны өдрийг дуустал ажлын 10 өдрийн чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Европ судлалын тэнхимийн багш Галиндэвийн Гэрэлмаад 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 22-ны өдрийг дуустал ажлын 10 өдрийн чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Химийн тэнхимийн лаборант Төмөрсүхийн Сарантуяад ар гэрийн гачигдлын улмаас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 сарын цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Өөрийн нь хүсэлтээр Химийн тэнхимийн лаборант Батнасангийн Эрдэнэтунгалаг ийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Физикийн тэнхимээс ирүүлсэн саналаар Оптикийн лабораторийг (313 тоот) Монгол улсад оптикийн судалгааг үүсгэн хөгжүүлсэн М.Лувсандоржийн нэрэмжит болгох саналыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.


