ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал
- 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинэ багш авах тухай хүсэлт: Сэтгэл судлалын тэнхим -2 багш /Сэтгэл судлал хөтөлбөрт/
- Газарзүйн тэнхимийн туслах ажилтан Охиноогийн Идэрцэцэгийн туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай (2024.09.04-өөс ажиллаж байгаа)
- Геологи, геофизикийн тэнхимийн лаборант Энхтөрийн Энхчимэгийн туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай (2024.09.04-өөс ажиллаж байгаа)
- Цаг уур, ус судлалын тэнхимийн туслах ажилтан Пүрэвийн Уулчимэгт 2024.12.05-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх тухай
- Цаг уур, ус судлалын тэнхимийн дэд профессор Эрдэнэбаярын Мөнхцэцэг хувийн болон судалгааны шаардлагаар Япон улсын Нагоягийн ИС-д ажиллаж байгаа тул цахимаар хичээл заах, эсвэл цахимаар 50% ажиллах тухай хүсэлтийг тэнхимийн 2024.11.25 -ны өдрийн 05 дугаар хурлаар хэлэлцсэн шийдвэрийг танилцуулах тухай
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Цэдэнбалын Золбаярыг Химийн тэнхимийн лаборантын орон тоон дээр 2024.12.02-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулах тухай /Б.Эрдэнэтунгалаг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр 2024.11.15-нд ажлаас чөлөөлөгдсөн/
- Математикийн тэнхимийн дэд профессор Батсүхийн Баяржаргал ар гэрийн гачигдлын улмаас 1 удаагийн буцалтгүй тусламж хүсэх тухай
- БУС-ын Багш, математикийн боловсрол хөтөлбөрийн I түвшний оюутан Чой Сүгён 2024 онд Логарифм БДС-ийг төгсөж, ЭЕШ өгч элсэн орсон тул сургалтын төлбөрийг монгол оюутантай адил төлөх өргөдөл гаргах тухай
- Ази судлалын тэнхимийн дэд профессор Доржсүрэнгийн Майсүлдийн цалинтай чөлөөний хугацаан дахь хийсэн ажлын тайлан
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Баттөмөрийн Дулмаагийн цалинтай чөлөөний хугацаа дууссан тул үргэлжлүүлэн 2024.11.29-2025.01.29 хүртэл цалингүй чөлөө авах тухай хүсэлт.
- БУС-ын 2-р байрны үйлчилгээний ажилтан Хорхойн Цэндийг өөрийн хүсэлтээр 2024.11.19-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх, үйлчилгээний ажилтан Д.Уранчимэгийг 2024.11.20-ний өдрөөс эхлэн шинэ ажилтан ирэх хүртэл хугацаанд 40% хавсруулан ажиллуулах тухай
- Цэрэндэмбэрэлийн Ханджавыг ХУС-т үйлчлэгчээр 2024.11.25-2025.06.16-ны өдөр хүртэл гэрээгээр ажиллуулах тухай
- ХУС-ын үйлчлэгч Юуванзигийн Даваажав нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул 2024.12.02-ны өдрөөс гэрээгээр ажиллуулах тухай
- Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд туслах ажилтан авах сонгон шалгаруулалт зарлах тухай хүсэлт
- Захирлын туслах ажилтны ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулах тухай хүсэлт
Хурлын шийдвэр:
- 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинэ багш авах сонгон шалгаруулалт зарлуулахаар холбогдох тэнхимүүдээс ирүүлсэн саналыг дэмжиж, холбогдох материалыг ЗХНГ-т хүргүүлэх; Нийгмийн ухааны салбар Сэтгэл судлал хөтөлбөрт – 2 багш
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Газарзүйн тэнхимийн туслах ажилтан Охиноогийн Идэрцэцэгийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Геологи, геофизикийн тэнхимийн лаборант Энхтөрийн Энхчимэгийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- Цаг уур, ус судлалын тэнхимийн туслах ажилтан Пүрэвийн Уулчимэгийн ээлжийн амралтыг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс биеэр эдлүүлэх;
- Цаг уур, ус судлалын тэнхимийн дэд профессор Эрдэнэбаярын Мөнхцэцэгийн хүсэлтийг тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцээд боломжгүй гэсэн саналтай байгаа тул холбогдох шийдвэрийг гаргаж өгөхийг ЗХНГ-т уламжлах;
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Цэдэнбалын Золбаярыг Химийн тэнхимийн лаборантын орон тоон дээр 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн туршилтын 3 /гурав/ сарын хугацаагаар ажиллуулах;
- Математикийн тэнхимийн дэд профессор Батсүхийн Баяржаргалд 1 удаагийн буцалтгүй тусламж олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Багш, математикийн боловсрол хөтөлбөрийн I түвшний оюутан Чой Сүгёны хүсэлтийг оюутны албанд уламжлах;
- Ази судлалын тэнхимийн дэд профессор Доржсүрэнгийн Майсүлдийн цалинтай чөлөөний хугацаанд хийсэн ажлын тайланг хангалттай гэж дүгнэн 2024 оны 11 дүгэр сарын 18-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Баттөмөрийн Дулмаад 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний хүртэл цалингүй чөлөө олгох;
- БУС-ын 2 дугаар байрны үйлчилгээний ажилтан Хорхойн Цэндийг өөрийн хүсэлтээр 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, үйлчилгээний ажилтан Д.Уранчимэгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн шинэ ажилтан ирэх хүртэл хугацаанд 40% хавсруулан ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Цэрэндэмбэрэлийн Ханджавыг ХУС-т үйлчлэгчээр 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ХУС-ын үйлчлэгч Юуванзигийн Даваажавыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн туслах ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул сонгон шалгаруулалт зарлуулах;
- Захирлын туслах Б.Ундрал нь өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул захирлын туслахын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулахаар тус тус шийдвэрлэв.


