Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал

  1. БУС-ын хичээлийн 1-р байрны үйлчилгээний ажилтан Долгорсүрэнгийн Амгалан (нас 55), Содномын Байгальмаа (нас 58), Шаалавын Даарийжав (нас 56) нарыг 2024.12.25-ны өдрөөс ажлаас чөлөөлөх тухай /Өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн/
  2. Содномын Байгальмаа, Шаалавын Даарийжав нарыг 2024.12.26-ны өдрөөс гэрээгээр үйлчлэгчийн орон тоонд ажиллуулах тухай
  3. Биологийн тэнхимийн Микробиологийн лаборант Галбадрахын Ариунзул нь 2024.12.20-ны өдрөөс жирэмсний чөлөө авахаар мэдүүлсэн тул орны түр ажиллах хүний сонгон шалгаруулалт зарлуулах тухай
  4. 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд Эдийн засгийн тэнхимд 2 шинэ багш авах тухай
  5. Ази судлалын тэнхимийн профессор Цэндийн Баттулгын 2025.01.02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллах хүсэлт.
  6. Ази судлалын тэнхимийн туслах ажилтан Энхбаатарын Сарнайцэцэгийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2025.01.02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллах хүсэлт /2024.03.03-2025.01.02 хүртэл хүүхэд асрах чөлөө/
  7. ГХСТ-ийн ахлах багш Хавдселемийн Нуржаны цалингүй чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2025.01.02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллах хүсэлт
  8. Их Британи, Америк судлалын тэнхимийн ахлах багш Жамаагийн Эрдэнэбатын цалингүй чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2025.01.02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллах хүсэлт
  9. Их Британи, Америк судлалын тэнхимийн туслах ажилтан Баяраагийн Хулангийн 2024.09.02-2024.12.02-ны хоорондох туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан
  10. НУС-аас УТСОУХНУС-д өмч шилжүүлэх тухай
  11. ШУС-д IELTS шалгалтын төвийг байгуулах тухай

Хурлын шийдвэр:

  1. Өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан БУС-ын хичээлийн 1-р байрны үйлчилгээний ажилтан Долгорсүрэнгийн Амгалан (нас 55), Содномын Байгальмаа (нас 58), Шаалавын Даарийжав (нас 56) нарыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс ажлаас чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
  2. Содномын Байгальмаа, Шаалавын Даарийжав нарыг БУС-т үйлчлэгчээр 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
  3. Биологийн тэнхимийн Микробиологийн лаборантын ажлын байрны түр орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
  4. 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд Эдийн засгийн тэнхимд 2 шинэ багш авах сонгон шалгаруулалт зарлуулахаар ирүүлсэн саналыг дэмжиж, холбогдох материалыг ЗХНГ-т хүргүүлэх;
  5. Ази судлалын тэнхимийн профессор Цэндийн Баттулгыг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
  6. Ази судлалын тэнхимийн туслах ажилтан Энхбаатарын Сарнайцэцэгийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
  7. Гадаад хэл сургалтын төвийн ахлах багш Хавдселемийн Нуржаны цалингүй чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
  8. Их Британи, Америк судлалын тэнхимийн ахлах багш Жамаагийн Эрдэнэбатын цалингүй чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
  9. Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Их Британи, Америк судлалын тэнхимийн туслах ажилтан Баяраагийн Хуланг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
  10. Улс төр судлал нь УТСОУХНУС -руу шилжсэн тул тус тэнхимд нь харьяалагдаж байсан зарим өмчийг Улс төр судлалын тэнхим рүү шилжүүлэх;

11. ШУС-ийн харьяанд IELTS-ийн шалгалтын төв байгуулах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.