ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дэд профессор Батдоржийн Даваасүрэнтэй холбоотой өргөдлийн тухай
- Хичээлийн 1-р байрны хувцас харагч Долгорсүрэнгийн Амгаланг тус байранд талбайн үйлчлэгчээр сэлгэн ажиллуулах тухай
- Физикийн тэнхимийн дэд профессор Т.Бэгзсүрэн, лаборант М.Алтансүх нарт цалинтай чөлөө олгох тухай
Хурлын шийдвэр:
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дэд профессор Батдоржийн Даваасүрэнтэй холбоотой асуудлыг хуулийн зөвлөхөөс тодруулах, ёс зүйн хорооны гарсан шийдвэр дээр тулгуурлаад шийдлээ эрх бүхий субъект нь гаргахаар хуралд тэмдэглэв.
- Хичээлийн 1-р байрны хувцас харагч Долгорсүрэнгийн Амгаланг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс талбайн үйлчлэгчээр шилжүүлэн ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Физикийн тэнхимийн дэд профессор Түмэндэмбэрэлийн Бэгзсүрэн, лаборант Майнбаярын Алтансүх нарт 2024 оны 10 дугаар сарын 21-ээс 2024 оны 11 дүгээр сарын 08-ыг дуустал ажлын 15 хоногийн хугацаагаар цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.


