Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал

  1. 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд магистрант, докторант оюутныг сургалт, судалгааны туслах ажиллуулах тухай хүсэлт
  2. Европ судлалын тэнхимийн профессор Болатын Алтангүл нь БНФУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сургалтад хамрагдах болсон тул 2024.10.14-25-ны өдрийг дуустал ажлын 10 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
  3. Европ судлалын тэнхимийн дадлагажигч багш Лхагвасүрэнгийн Оюу-Эрдэнэ нь БНЛаос улсад сургалтад хамрагдах тул 10.07-14-ний өдрийг дуустал ажлын 6 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
  4. Гэрээгээр ажиллаж байгаа үйлчлэгч Лхагваагийн Дамбамааг 2024.10.01-ний өдрөөс БУС-т үйлчлэгчээр шилжүүлэн ажиллуулах тухай
  5. НУС хариуцсан дэд захирал Чүлтэмсүрэнгийн Тамир нь Австралийн Элчин сайдын яам ба Queensland-ын их сургуулийн албан ёсны урилгаар МУИС-ийг төлөөлөн “Australia-Mongolia Partnership: Building Mongolian mining industry capacity to deliver sustainable mining and support green energy transition” сэдэвт семинар, танилцах аялалд явах тул 2024.10.15-2024.11.7-ыг дуустал ажлын 18 хоногийн цалинтай чөлөө авах хүсэлт
  6. Эдийн засгийн тэнхимийн лаборант Ванганжилын Ганболд одоогийн ажиллаж байгаа албан тушаалаа өөрчлөн ТҮ-7 зэрэглэлд “Мэдээллийн технологийн хэрэглэгчдэд туслах мэргэжилтэн албан тушаал”-д ажиллах хүсэлт
  7. Цаг уур, ус судлалын тэнхимийн туслах ажилтан Пүрэвийн Уулчимэгт 2023-2024 оны хичээлийн жилийн ажилласан хугацаанд амралт олгох тухай /2023.09.01-2024.03.11 хүртэл 6 сар/
  8. Ази судлалын тэнхимийн туслах ажилтан Энхбаатарын Сарнайцэцэгийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Европ судлалын тэнхимийн туслах ажилтан Жадамбын Сүрэнхорыг хавсран ажиллуулах тухай хүсэлт

Хурлын шийдвэр:

  1. 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд 7 магистрант, 7 докторант нийт 14 сургалт, судалгааны туслах ажиллуулах саналыг АТС-д хүргүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:

Магистрант:

Сургалтын туслахаар:

1.Түүхийн тэнхим-1

2.Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим-1

3.Биологийн тэнхим-1

4.Социологи,Нийгмийн ажлын тэнхим-1

Судалгааны туслахаар

  1. Түүхийн судалгааны төв-1
  2. Нийгмийн судалгааны хүрээлэн Дата лаб-1
  3. Сэтгэл судлалын тэнхим-1

Докторант:

Сургалтын туслахаар:

  1. Франкофан хамтын ажиллагааны төв-1
  2. Сэтгэл судлалын тэнхим-1
  3. Орчуулагч хэлмэрчийн мэргэжлийн үнэлгээний төв-1
  4. Социологи,Нийгмийн ажлын тэнхим-1

Судалгааны туслахаар:

  1. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим-1
  2. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим-1
  3. Антропологи,археологийн тэнхимийн Биоархеологийн лаборатори-1
  4. Европ судлалын тэнхимийн профессор Болатын Алтангүлд 2024 оны 10 дугаар сарын 14-25-ны өдрийг дуустал ажлын 10 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  5. Европ судлалын тэнхимийн дадлагажигч багш Лхагвасүрэнгийн Оюу-Эрдэнэд 2024 оны 10 дугаар сарын 07-14-ний өдрийг дуустал ажлын 6 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  6. Гэрээгээр ажиллаж байгаа үйлчлэгч Лхагваагийн Дамбамааг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс БУС-т үйлчлэгчээр шилжүүлэн ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  7. Багш, оюутны хөгжил, НУС хариуцсан дэд захирал Чүлтэмсүрэнгийн Тамирт 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал ажлын 18 өдрийн цалинтай чөлөө олгох //Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  8. Эдийн засгийн тэнхимийн саналыг үндэслэн Мэдээллийн технологийн хэрэглэгчид туслах мэргэжилтний орон тоо батлуулж, лаборант Ванганжилын Ганболдын одоогийн ажиллаж байгаа албан тушаалыг өөрчлөн ТҮ-7 зэрэглэлд “Мэдээллийн технологийн хэрэглэгчдэд туслах мэргэжилтэн албан тушаал”-д ажиллуулах;
  9. Цаг уур, ус судлалын тэнхимийн туслах ажилтан Пүрэвийн Уулчимэгийн амралтын мөнгө тооцуулах хүсэлтийг ЗХНГ хянаж үзээд хуулийн хувьд зөрчилгүй бол ажилласан хугацааны олгогдоогүй амралтын мөнгийг нөхөн олгож болох юм гэсэн саналыг явуулах;
  10. Ази судлалын тэнхимийн туслах ажилтан Энхбаатарын Сарнайцэцэгийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Европ судлалын тэнхимийн туслах ажилтан Жадамбын Сүрэнхорыг 2024.10.09-ний өдрөөс нэмэлтээр ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.