ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Нямаанямбуугийн Мөнхзаяаг Биологийн тэнхимийн Биохимийн хөтөлбөрийн лаборантын орон тоон дээр 2024.09.18-ны өдрөөс эхлэн түр ажиллуулах,
- Антропологи” хөтөлбөрт дэд профессор Мягмарын Эрдэнэ, Шагдарын Уранчимэг нарыг зөвлөх дэд профессороор ажиллуулах санал
- Биологийн тэнхимийн эрхлэгч Лхагвын Ариунцэцэг 2024.09.20-2025.02.20 хүртэл 5 сар бүтээлийн чөлөө авах тухай
- Химийн тэнхимийн лаборант Дамдины Номин-Эрдэнэ 2024.10.05-ны өдрөөс эхлэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай
- Антропологи, археологийн тэнхимийн туслах ажилтан Болормаагийн Батчимэгийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Хүрэлбаатарын Нандин-Эрдэнэ нь БНХАУ-д болох сургалтад оролцох тул 2024.10.11-30-ны өдрийн хооронд ажлын 14 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
- Их Британи, Америк судлалын тэнхимийн тэнхимийн багш Амгалангийн Өлзийнаран БНСУ-ын Чоннамын их сургуульд очиж, докторын судалгааны ажлаа бичих визний хугацаагаа сунгуулах шаардлагатай байгаа тул 2024.09.30-2024.10.15-ны өдөр дуустал ажлын 12 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
- “Антропологи” хөтөлбөрийн ахлах багш Шагдарын Туяа 2024.09.23-2024.10.14-ны өдрийг хүртэл 15 хоногийн цалингүй чөлөө хүсэх тухай
- Лхагваагийн Дамбамаагийн ХУС-т 2024.09.16-ны өдрөөс хувцас харагчийн орон тоонд хөлсөөр ажиллах тухай хүсэлт
- Химийн тэнхимийн лаборант Батнасангийн Эрдэнэтунгалаг буцалтгүй тусламж хүсэх тухай
Хурлын шийдвэр:
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Нямаанямбуугийн Мөнхзаяаг Биологийн тэнхимийн Биохимийн хөтөлбөрийн лаборантын түр орон тоон дээр 2024 оны 09 дүгээр сарын18-ны өдрөөс ажиллуулах;
- Антропологи хөтөлбөрт дэд профессор Мягмарын Эрдэнэ, дэд профессор Шагдарын Уранчимэг нарыг цагийн багшаар ажиллуулах;
- Биологийн тэнхимийн эрхлэгч Лхагвын Ариунцэцэгт 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бүтээлийн чөлөө олгох;
- Өөрийн нь хүсэлтээр Химийн тэнхимийн лаборант Дамдины Номин-Эрдэнийг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Өөрийн нь хүсэлтээр Антропологи, археологийн тэнхимийн туслах ажилтан Болормаагийн Батчимэгийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон тус тэнхимийн туслах ажилтны 1 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Хүрэлбаатарын Нандин-Эрдэнэд 2024 оны 10 дугаар сарын 11-30-ны өдрийн хооронд ажлын 14 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Амгалангийн Өлзийнаранд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажлын 12 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш Шагдарын Туяад 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 15 хоногийн цалингүй чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Лхагваагийн Дамбамааг Хүмүүнлэгийн ухааны салбарын үйлчилгээний ажилтны албан тушаалд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хөлсөөр ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Химийн тэнхимийн лаборант Батнасангийн Эрдэнэтунгалагт хөдөлмөрийн дотоод журмын дагуу буцалтгүй тусламж олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/-оор тус тус шийдвэрлэв.


