ХУС-ын Эрдмийн зөвлөлийн хурлын мэдээ – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ХУС-ын Эрдмийн зөвлөлийн хурлын мэдээ

Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16:00 цагаас онлайнаар хуралдав.

Хэлэлцсэн асуудал:

  1. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор, Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) Г.Галбаярыг ШУА-ийн бага чуулганы Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол, аман зохиол квот дээр нэр дэвшихийг дэмжих эсэх тухай

Хурлаас гарсан шийдвэр:

  1. ШУА-ийн бага чуулганы Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол, аман зохиол квот дээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор, Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) Г.Галбаярыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн Эрдмийн зөвлөлийн тогтоол гаргаж, уг протоколын хамт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар хүргүүлэхээр шийдвэрлэв.