ХУС-ын Эрдмийн зөвлөлийн хурлын мэдээ
Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14:15-16:00 цагт МУИС-ийн 2 дугаар байрны 439 тоот өрөөнд болов.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- ИБАСТ-ийн дэд профессор М.Даариймаагийн “Багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын багшлахад бэлэн эсэх тухай харьцуулсан судалгаа” сэдэвт өндөр түвшний судалгааны төслийн хугацааг сунгах асуудал
- ХЧБГ-ын дарга С.Булгантамирын “Олон хэлний зэрэгцүүлсэн авиа зүйн туршилт судалгаа” сэдэвт ШУТС-гийн суурь судалгааны төслийн /ШУТБИХХЗГ-2022/206/ хугацааг 6 сараар сунгах асуудал
- АСТ-ийн дэд профессор Ц.Дэлгэрэхцэцэгийн “Японы боловсролын түүх” бүтээл
- МХХШТ-ийн профессор Б.Түвшинтөгсийн бүтээлийг шагналд дэвшүүлэх асуудал
Дээрх асуудлыг хэлэлцээд хурлаас гарсан шийдвэр:
- ИБАСТ-ийн дэд профессор М.Даариймаагийн “Багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын багшлахад бэлэн эсэх тухай харьцуулсан судалгаа” сэдэвт өндөр түвшний судалгааны төслийн хугацааг нэг жилээр сунгав.
- ХЧБГ-ын дарга С.Булгантамирын “Олон хэлний зэрэгцүүлсэн авиа зүйн туршилт судалгаа” сэдэвт ШУТС-гийн суурь судалгааны төслийн /ШУТБИХХЗГ-2022/206/ хугацааг 6 сараар сунгав.
- АСТ-ийн дэд профессор Ц.Дэлгэрэхцэцэгийн “Японы боловсролын түүх” бүтээлийг ЭШ-ний бүтээлд тооцсон баримт байвал шинжээчийн дүгнэлт гэж үзэх, хэрэв тийм баримт байхгүй нөхцөлд шинжээч томилохоор тогтов.
- Б.Түвшинтөгс багшийн бүтээлийг мэргэжлийн тэнхимээр хэлэлцүүлэхээр тогтов.