Захиргааны зөвлөлийн 2025.01.07-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Журмын дагуу хасагдах болзол хангасан бакалавр, магистр, докторант суралцагчдыг сургуулиас чөлөөлөх тухай
- Физикийн тэнхимийн эрхлэгч Пүрэвдоржийн Мөнхбаатар тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай
- Физикийн тэнхимийн эрхлэгчид нэр дэвшүүлэх тухай
- Биологийн тэнхимийн профессор Пүрэвжавын Энхбаяр 2025.01.16-ны өдрөөс эхлэн ажилдаа эргэн орох тухай хүсэлт
- Газарзүйн тэнхимийн багш, докторант Ганболдын Бямбабаяр Нидерландын Хаант улсын “Wageningen University and Research”-ын докторантурын хөтөлбөрт Sandwich программаар суралцах болсон тул 2025.01.15-2025.09.01 хүртэл цалингүй чөлөө хүсэх тухай
- Хичээлийн 1-р байрны талбайн үйлчлэгч (Захиргаа) Маамын Отгончимэгийг БУС-ын талбайн үйлчлэгчээр шилжүүлэн ажиллуулах тухай (БУС үйлчлэгч Д.Амгалан тэтгэвэрт гарсан орон тоон дээр)
- Сонгон шалгаруулалтад тэнцсэн Баасанжавын Нарангэрэлийг Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн туслах ажилтнаар 2025.01.08-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
- Антропологи, археологийн тэнхимийн профессор Лхамсүрэн Мөнх-Эрдэнийн тухай
- 9.Тогтохын Дэлгэрмааг хичээлийн 2-р байрны БУС-ын ариун цэврийн өрөөний үйлчлэгчээр туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
Хурлын шийдвэр
- 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд НУС-ын хасагдах болзол хангасан нэр бүхий бакалаврын 63 оюутан, магистрант 43, докторант 5, БУС-ын хасагдах болзол хангасан бакалаврын 60 оюутан, магистрант 14, докторын түвшний 1 суралцагчдыг тус тус хасагдах тушаалд оруулж тушаал гаргуулах;
- Физикийн тэнхимийн эрхлэгч Пүрэвдоржийн Мөнхбаатарыг өөрийн хүсэлтээр тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх;
- Физикийн тэнхимийн эрхлэгчид нэр дэвшсэн дэд профессор Д.Эрдэнэбаатар (10 хүний санал буюу 71.4%), Г.Эрдэнэ-Очир (4 хүний санал буюу 28.6%) нарын саналыг ректорт уламжлах;
- Пүрэвжавын Энхбаярыг 2025.01.16-ны өдрөөс Биологийн тэнхимд профессорын зэрэглэлд үргэлжлүүлэн ажиллуулах;
- Газарзүйн тэнхимийн багш, докторант Ганболдын Бямбабаярт 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө олгож, НДШ-ийг ХДЖ-ын 19.5.1 дэх заалтын дагуу төлөх;
- Хичээлийн 1-р байрны захиргааны талбайн үйлчлэгч Маамын Отгончимэгийг хичээлийн 1-р байрны БУС-ын талбайн үйлчлэгчээр шилжүүлэн ажиллуулах; /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Сонгон шалгаруулалтад тэнцсэн Баасанжавын Нарангэрэлийг Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн туслах ажилтнаар 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулах;
- Тогтохын Дэлгэрмааг хичээлийн 2-р байрны БУС-ын ариун цэврийн өрөөний үйлчлэгчээр 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
- Антропологи, археологийн тэнхимийн профессор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэд нээлттэй сануулах арга хэмжээ авах, өөрийн биеэр ирж хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулж ажиллах, Л.Мөнх-Эрдэнэтэй хийх хөдөлмөрийн гэрээн дээр бакалаврын түвшний хичээл заалгуулах тусгай заалтыг тусгаж оруулахыг ШУС-ийн захирал Б.Болд-Эрдэнэд үүрэг болгож ЗХНГ-т хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.


