Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Захиргааны зөвлөлийн 2025.01.15-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд Газарзүй (газарзүйн мэдээллийн систем) 1 шинэ багш авах тухай
  2. Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Чулуунбаатарын Цэвээндарийг Биологийн тэнхимийн (Микробиологи) лаборантын түр орон тоон дээр 2025.01.16-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар ажиллуулах тухай /Г.Ариунзул жирэмсний амралт авсан/
  3. Химийн тэнхимд лаборант авах тухай /Лаборант Баатарын Бадамгаравын туршилтын 3 сарын хугацаа дууссан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн/
  4. Эдийн засгийн тэнхимийн туслах ажилтан Дашдэмбэрэлийн Дашдуламыг лаборантын орон тоон дээр хавсран ажиллуулж 40% нэмэгдэл хөлс олгох санал /ЭЗ тэнхим лаборантын сонгон шалгаруулалт зарласан боловч хүн ирэхгүй байгаа/
  5. Орчуулагч хэлмэрчийн МҮТ-д судалгааны туслахаар ажилласан Ө.Сургаалтын тайлан

Хурлын шийдвэр

  1. 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд Газарзүйн тэнхимд (газарзүйн мэдээллийн систем) шинэ багш авах сонгон шалгаруулалт зарлуулахаар ирүүлсэн саналыг дэмжиж, холбогдох материалыг хүргүүлэх;
  2. Сонгон шалгаруулалтад тэнцсэн Чулуунбаатарын Цэвээндарийг Биологийн тэнхимийн (Микробиологи) лаборантын түр орон тоон дээр 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ажиллуулах;
  3. Өөрийн нь хүсэлтээр Химийн тэнхимийн лаборант Баатарын Бадамгаравыг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
  4. Тэнхимийн саналыг үндэслэн Химийн тэнхимийн лаборантын 1 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
  5. Эдийн засгийн тэнхимийн туслах ажилтан Дашдэмбэрэлийн Дашдуламд лаборантын үүргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хавсран гүйцэтгүүлж, ХДЖ-ын 22.7 дахь заалтын дагуу үндсэн цалингийн 40% нэмэгдэл хөлс олгуулах;
  6. Орчуулагч хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвд судалгааны туслахаар ажилласан Ө.Сургаалтын тайланг хангалттай гэж дүгнэн АТС-д хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.