Захиргааны зөвлөлийн 2025.01.29-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Өлзийхишигийн Дуламсүрэнг Эдийн засгийн тэнхимд 2025.02.03-ны өдрөөс дадлагажигч багшаар ажиллуулах тухай
- Европ судлалын тэнхимийн дадлагажигч багш Лхагвасүрэнгийн Оюу-Эрдэнийн дадлагажигч багшаар ажилласан тайлан, 2025.02.03-ны өдрөөс багшийн зэрэглэлд ажиллуулах тухай
- Биологийн тэнхимийн лаборант Даваагийн Давааням 2025.02.03-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай,
- Биологийн тэнхимийн лаборантын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах тухай
- Химийн тэнхимийн лаборант Цэдэнбалын Золбаяр 2025.02.03-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай, /2024.12.02-нд ажилд орсон туршилтын хугацаагаар 2 сар ажилласан/
- Химийн тэнхимийн лаборантын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах тухай
- Математикийн тэнхимийн дэд профессор Доржготовын Хонгорзул 2025.02.03-2025.03.03 хүртэл 1 сар цалинтай чөлөө хүсэх тухай /7 сартай нялх хүүхэдтэй/
- 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд сургалт, судалгааны туслахаар ажилласан тайлан /15-13 оюутан/
- Ц.Улаанхүүг ШУС-ийн гадна талбайн үйлчилгээний ажилтнаар ажиллуулах тухай
- Бусад асуудал
Хурлын шийдвэр
- Багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Өлзийхишигийн Дуламсүрэнг Эдийн засгийн тэнхимд дадлагажигч багшаар 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хичээлийн жилийн 1 (нэг) улиралд туршилтын хугацаагаар ажиллуулах
- Европ судлалын тэнхимийн дадлагажигч багш Лхагвасүрэнгийн Оюу-Эрдэнийн дадлагажигч багшаар ажилласан хугацааны тайланг хангалттай гэж дүгнэн, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
- Өөрийн нь хүсэлтээр Биологийн тэнхимийн лаборант Даваагийн Даваанямыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаас ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Биологийн тэнхимийн лаборантын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
- Өөрийн нь хүсэлтээр Химийн тэнхимийн лаборант Цэдэнбалын Золбаярыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаас ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Химийн тэнхимийн лаборантын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
- Математикийн тэнхимийн дэд профессор Доржготовын Хонгорзулд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 (нэг ) сарын цалинтай чөлөө олгох (Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар)
- 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд сургалт, судалгааны туслахаар ажилласан магистрант, докторант оюутан Б.Дархижав, Г.Долгормаа, Б.Цэцэгбаяр, Ө.Сургаалт /2025.01.22/, О.Даваасүрэн, Ц.Түвшинзаяа, С.Бэлгүүнзаяа, Э.Жаргалмаа, О.Өнөрсайхан, А.Мөнхжин, М.Энхбадрал, М.Чанцалсүрэн, Б.Ринчинноров нарын тайланг хангалттай гэж дүгнэж, холбогдох материалыг АТС-д хүргүүлэх;
- Ахисан түвшинд 1-2 магистрант, докторанттай хичээлийг оруулахгүй. Тэнхимийн багш нартаа мэдээллийг хүргэх. Бакалаврын түвшний 5 буюу түүнээс доош оюутантай хичээлийг цуцална. Бакалаврын хичээлийн сонголтын мэдээг 2025.02.03-ны 11 цагт авч тэнхимийн эрхлэгч нартай ярилцах;
- Ц.Улаанхүүг ШУС-ийн гадна талбайн үйлчилгээний ажилтнаар 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/-аар тус тус шийдвэрлэв.


