Захиргааны зөвлөлийн 2025.02.07-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дадлагажигч багш Жигжидсүрэнгийн Бодьбаатарын чөлөөний хугацаа дууссан тухай /2024.06.15-нд сунгасан/
- Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор Болдбаатарын Баярмааг ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
- Математикийн тэнхимийн эрхлэгч Зүндэръяагийн Ууганбаярын тэнхимийн эрхлэгчийн тайлангийн тухай
- 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд Математикийн тэнхимийн сургалтын туслахаар ажилласан магистрант Б.Отгонжаргалын тайлан
Хурлын шийдвэр
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дадлагажигч багш Жигжидсүрэнгийн Бодьбаатарыг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор Болдбаатарын Баярмааг МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журмын 3.6 дахь заалтын дагуу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
- 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд Математикийн тэнхимийн сургалтын туслахаар ажилласан магистрант Б.Отгонжаргалын тайланг хангалттай гэж дүгнэн АТС-д хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.


